СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-30

Нягталсан мэдээллийг түгээх factcheck.mn сайт нээлтээ хийлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Дэлхий дахинд аюулын харанга болж нүүрлээд зүйл бол хуурамч мэдээлэл. Иймд олон улсын, нэр хүндтэй хэвлэл мэдээллийн агентлаг бүр баримтыг нягтлан шалгах нэгж хэлтсийг дотооддоо байгуулан хуурамч мэдээлэлтэй тэмцэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Баримтыг нягталж, шалгаж, баталгаажуулдаг, хуурамч мэдээлэлд няцаалт өгдөг Монголын албан ёсны сайтын нээлт өнөөдөр боллоо. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХНБГУ-ын Дойче Велле академи хамтран хэрэгжүүлж буй Fact check Mongolia хөтөлбөрийн хүрээнд энэхүү сайтыг бүтээсэн байна.

Уг сайтад Монголын улсын хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч gogo.mn, ikon.mn, livetv.mn, ub.life сайт, Монгол телевиз,  NTV телевиз, Өнөөдөр сонин, Үндэсний шуудан сонин, Зууны мэдээ сонины сэтгүүлчдээс бүрдсэн баг, Дефакто академи болон төслийн багийнхны нягталж, баталгаажуулсан мэдээ, нийтлэл, сурвалжилгууд нийтлэгдэх юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.