Засгийн газрын өнөөдөр/2019.12.30/-ийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, 2020 он гарангуут зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа.
Тодруулбал, олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх юм. Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Тэднээс ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмсэн байна.