- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Улсын их дэлгүүрийн чанх урд байрлах алдарт “Beatles” хамтлагийн хөшөөг Америкийн сайтад онцолжээ. Ингэхдээ “утга учиргүй, авцалдаагүй мэт жижиг хөшөө дэлхийн хамгийн нэр хүндтэй хамтлагийг эргэн дурсаад зогсохгүй хотын түүхэнд чухал дурсгал юм” гэжээ.
Монгол улсад коммунист дэглэм тогтсон байх үед хотын залуус эрх чөлөө, ардчиллын тухай барууны хориотой хөгжим сонсох гэж энэ газарт цугладаг байсан гэнэ. Алдарт “Beatles” хамтлаг монголчуудад ардчиллын төлөө тэмцэх эрч хүчийг өгсөн.
1960-70-аад оны үед төрж өссөн залууст тус хамтлагийн уран бүтээл урам зориг өгч байсныг хөшөөний дүр зураг, агуулгаас харж болно. Хөшөөний нэг талд хамтлагийн гишүүд, нөгөө талд нь шатан дээр суун гитар тоглож буй залууг дүрсэлсэн байдаг.
Монголын орчин үеийн түүхийн бүх үед “Beatles” хөшөө хадгалагдан үлджээ. Олон нийтийн эзэмшлийн талбайд байдаг тул хэзээ ч очиж сонирхох боломжтой.
Эх сурвалж: www.atlasobscura.com