СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Доктор Ц.Дэмбэрэл: Баруунд 100 хүн тутмын 90 нь ирээдүй рүү харж байхад манайд эсрэгээр нь хойшоо харж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Хан-Уул дээд сургуулийн ерөнхий захирал асан, Монголын IQ төвийн тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэлийг "Халуун сэдэв" ярилцлагын нэвтрүүлэгтээ урилаа. Түүнтэй энэ удаад ирээдүй судлалын талаар ярилцсан юм. Учир нь тэрбээр Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүний алба хашдаг билээ. 

 

Доктор, профессор Ц.Дэмбэрэл: 

-Хүн төрөлхтөн цаг хугацаан дунд амьдардаг. Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дунд. Гэтэл хүн гэдэг сониуч амьтан хэдэн өдөр, хэдэн жилийн цаадах үйл явдлыг үргэлж сонирхсоор иржээ. Ингэж . Жишээ нь, 2025 онд хавдрыг бүрмөсөн эмчилнэ гэсэн. Хавдрыг ялах аргыг олоод, туршаад, 25 оноос хэрэгжүүлэх нь ээ. Тэгэхээр бидэнд Хавдрын эмнэлэг хэрэггүй болох нь гэсэн үг. Одоо байгаа барилгыг өөр зориулалтаар ашиглах шаардлага гарах нь. Мөн 2020 онд залуучууд ихтэй, цоохор Их хурал бүрдэхээр байна. 

Баруунд түүх яривал хоцрогдсонд тооцно. 100 хүний 90 нь ирээдүйн тухай ярьж байхад манайд 90 нь өнгөрсөн түүхээ ярьж байна. Энэ бол хоцрогдлын шинж. Монгол хүний тархи бол сайн нь сайн шүү. Гэвч сэтгэж байгаа нь хоцрогджээ. Манай одоогийн боловсрол бол боловсрол биш. Энэ боловсрол Монголын хөгжлөөс зуурч байна. 

2000 оны үед дэлхийг тойроод 3000 орчим хиймэл дагуул хөөрнө гэж зөгнөж байв. Өдгөө Илон Маск гэдэг хүний зүтгэлээр ирэх тав, арван жилд энэ нь биелэх гэж байна. Ирээдүйг Илон Маск удирдаж эхэлнэ. Тэр үед дэлхийн хаанаас ч интернэтэд холбогддог болно. 

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2067 онд дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ гэхчлэн сая ярилаа. Энэ хэрэгжих боломжтой юу? 

-1990 онд 30 эрдэмтний баг хөгжлийн баримт бичгийг боловсруулж байсан. Үе үеийн Засгийн газрууд эндээс авахаа авсан шүү. 2007 онд Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулсан. Одоо бодлого боловсруулж байгаа хүмүүс сайжруулж байгаа. Тиймээс хэрэгжүүлэх ёстой. Алдсан ч, оносон ч бид нэг л замаар явна. Мэддэг нь мэддэгээ, мэдэхгүй нь мэддэгээ дагах ёстой гэж үздэг нь Хятад улсын нарийн бодлогын нэг. Бид Оюутолгойг биш, оюуттолгойгоо шүтэж амьдрах ёстой. Залуучууд энэ талаар хөдөлгөөн өрнүүлж, идэвхтэй амьдрах ёстой. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.