СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хуульч Б.Гүнбилэг: Хуулийн салбарыг толгойлдог хүн нь хууль бус үйлдэл хийгээд эхлэхээр хууль хэрэгжихээ больдог

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ханджээ. Чухам ямар асуудлуудаар Ц.Нямдорж сайдыг шалгуулахаар ҮАБЗ-д хандах болсныг түүнээс "Халуун сэдэв" булангаараа тодрууллаа.

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг:

УИХ-ын гишүүд тэр дундаа Б.Пүрэвдорж гишүүн байнгын хорооны хурал дээр болон нэгдсэн чуулганы үеэр Ц.Нямдорж сайдын талаар нэлээн олон ноцтой мэдээллийг хийсэн. Мөн “Улаан бал” гэх нэвтрүүлэгт оролцсон Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр Ц.Нямдорж сайдын талаар нэлээн олон ноцтой зүйлсийг ярилаа. Нийгэмд хуульд итгэхгүй байх, хуулийн салбарт итгэхгүй байх явдал гаарна. Хуульд итгэхгүй байдал бий болдог. Тийм учраас Ц.Нямдорж сайдтай холбоотой мэдээллийг нэг мөр шалгах, тогтоох байгууллага нь ҮБЗ байж болох юм гэдэг үүднээс анхаарлыг хандуулах үүднээс би хандаад байгаа. Өмнө нь Ц.Нямдорж сайд Белла Виста гэх маш өндөр үнэтэй байранд төлбөр төлөхгүй амьдардаг гэх мэдээлэл гарч байсан. Энэ байр нь Монголын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц том хэрэгтэй холбоотой юм аа гэх мэдээлэл ч гарч байсан. Энэ асуудлыг бид Үндсэн хуулийн цэцэд өгсөн боловч маргаан үүсээгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоо асуудлыг Ц.Нямдорж сайд оруулж ирсэн. АТГ-ын залуучууд нь маш олон авлигын хэргийг шалгаад боогоод оруулаад ирэхээр хөөн хэлэлцэх хугацаанаас болоод унад байна. АТГ ажлаа хийсэн байна. Хуулийн байгууллага нь ажлаа хийсэн байсан. Харин хууль нь болохгүй байна. Тиймээс маш олон ноцтой хэргийг ҮАБЗ-д өгч шалгуулахыг хүссэн.

Нямдоржийн Алтан гэх хүн 600 сая ам.долларын үнэтэй ордыг Жастын Ш.Батхүүгээс 2013 онд бэлэглэлийн гэрээгээр авсан байсан. Энэ ордыг төр хураан авах ёстой.

Ц.Нямдорж сайд сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал мөн л гарч ирсэн боловч шалгахгүй байсаар хаасан. Ийм ийм олон гэмт хэрэгт холбоотой гэх мэдээллийг мухарлаж шалгах ёстой. Ц.Нямдоржийн асуудлууд нь хэдийгээр нэг хүнтэй холбоотой мэт боловч Үндэсний хэмжээнд яригдах ноцтой зүйлсийг агуулж байгаа. Ц.Нямдоржийн асуудлыг өөр бусад байгууллагад өгөхөөр үр дүн багатай байгаа учраас цагдаа, тагнуул зэрэг хянан шалгах байгууллын удирдлагуудыг нь томилдог дээд байгууллагад нь өгч шалгуулахыг хүсэж байна.

Ард түмэн цагаан цаас байж болно. Харин хуульчид мэргэжлийн ур чадвараа ашиглаад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх үүднээс энэ асуудлыг холбогдох дээд байгууллагаар нь шалгуулж шийдвэрлүүлэх ёстой гэдэг үүднээс би энэ хүсэлтийг гаргасан.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.