СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-12-25

LIVE: Д.Сүхбаатарын талбайд баригдсан мөсөн хотхонтой танилц

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

“Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцов. 

Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр болно. 

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.

Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү .

Мөн өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор мөсөн хотхоныг байгуулж байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байгаа юм. Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.