СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: МАХН: Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавих ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

УИХ Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Улс төрийн намууд МАН хүч түрэн Сонгуулийн хуулийг дангаараа өөртөө ашигтай байдлаар боловсруулан батлах гэж байгааг шүүмжлэн зарчмын чанартай хэд хэдэн санал оруулахыг хүсэн албан ёсоор хүргүүлсэн боловч тэд гол гол саналыг хүлээн аваагүй хэмээн улс төрийн намуудын удирдлагууд үзсэн билээ.

Тэгвэл өнөөдөр МАХН-аас Ерөнхийлөгч сонгуулийн хуульд хориг тавих хэрэгтэй хэмээн албан бичгийг хүргүүлж буйгаа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус намаас МАН, АН өөрсдөдөө илэрхий давуу эрхтэйгээр сонгуулийн хуулийг шударга бусаар батлан, төрийн эрх мэдлийг авахыг санаархаж байна. Гадаадад амьдарч байгаа 200 мянган иргэн сонгуульд оролцох боломжгүй болсон. Жендерийн тэгш бус байдлыг хангасан заалт сонгуулийн хуулинд орсон хэмээн мэдэгдэв.  

Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заасан. Энэ нь наанаа ард иргэдэд таалагдах томъёололтой боловч үнэн хэрэгтээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг эсрэг оруулсан заалт байна хэмээн олон түмэн үзэж шүүмжилж байна гэв. 

Сонгуулийн хөрөнгө, зардлыг хэрхэн зохицуулах талаар сонгуулийн хуулинд алдаатай заалт орсон нь шударга бус сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлэх аюултай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.