- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Хуулийн энэхүү өөрчлөлтөөр татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм.
Тэгвэл ирэх оноос НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор тус хуулинд заасан байдаг. Энэ оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны 1-р улиралд багтаах олгох юм.
Түүнчлэн татварын багц хуулинд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээнд орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн журамд тодорхой өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал, албан татвар төлөгч нь өөрийн төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байсан бол шинэ хуулиар нэмэлтээр дагавар, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийн сургалтын төлбөрт хөнгөлөлт эдлүүлэхээр болжээ.
Амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, үл хөдлөх хөрөнгө барьсан болон их, дээд сургууль коллежийн төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг.
Ингэхдээ 30 хүртэлх сая төгрөгийн орлого чөлөөлж, 3 сая хүртэлх төгрөгийн албан татварыг буцаан олгодог. Харин 2020 оны 1-р сарын 1-ээс 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж, татвар төлөгч иргэнд буцаан олгохоор болжээ. Эсвэл ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлтийг эдлүүлэх юм байна. Уг хуулийн үйлчлэл зөвхөн 2020 онд орон сууц барьсан болон худалдан авсан иргэдэд хамааралтай аж.
Түүнчлэн ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээнд албан татвар төлөгч нь өөрийн төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байсан.
Харин шинэ хуулиар нэмэлтээр дагавар, асран хамгаалагчаар тогтоогдсон, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийн сургалтын төлбөрт хөнгөлөлт эдлүүлэхээр болжээ.
Албан татвар төлөгчдөд эдлүүлэх ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг 1-р сараас эхлэн 2-р сарын 15-ыг дуустал дүүргийн татварын хэлтсүүдэд хүлээн авна. 2020 он гармагц, бүрдүүлэх материал болон хур системээр дамжуулан олгох материалын жагсаалтыг олон нийтэд хүргэх юм байна.