СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид НД-ын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Уг хуулийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос тодрууллаа.

-. Хууль ирэх оны нэгдүгээр сарын1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжинэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх шимтгэл төлнө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар тогтоосон. Тиймээс иргэн нэг сард 42 мянган төгрөг төлөх юм.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж ямар хүнийг хэлэх талаар нарийн зааж өгсөн. Тухайлбал, малчин гэж малынхаа ашиг шимээр жилийн дөрвөн улиралд амьжиргаагаа залгуулдаг иргэнийг хэлнэ. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж жижиг бизнес эрхэлдэг, татварын албанд бүртгэлтэй хүнийг хэлэх юм. . Гэтэл малчдын А данс сумынхаа архивт байхгүй тохиолдол олон гардаг. Тиймээс ХНХ-ын сайдын тушаалаар Малчнаар ажилласан жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл А данс нь олдохгүй байгаа иргэдийн “Малчин” үнэмлэх, баярын бичиг, жуух, “Сайн малчин”-ы батламж зэрэгт нь тулгуурлан малчин гэдгийг нь нотлох юм.

. ТЕГ-аас энэ хуульд зориулан тусгай мэдээллийн сан үүсгэх ч боломжтой гэсэн. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох юм. Уг асуудлыг Засгийн газрын батлах журмын төсөлд тусгаж байгаа.

 Хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр тэтгэвэр тогтоолгосон 21300 иргэний тэтгэвэр нэмэгдлээ

Зарим иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоох хуулийг 2019 оны арваннэгдүгээр сард баталсан. Энэ хүрээнд зарим иргэдийн тэтгэвэр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.

.

Нэгдүгээрт: 15 жилээс доошгүй хугацаагаар улсад ажилласан 3 хүртэлх насны хүүхэд үрчилж авсан буюу 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүдийн хувьд 15 жил ажиллаад 50 нас хүрсэн бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байсан эхчүүд.

Хоёрдугаарт: Нийтдээ 20 дээш жил улсад ажилласан буюу 4-ээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд нас харгалзахгүй тэтгэврээ тогтоолгож байсан эхчүүд.

Гуравдугаарт: Хуучин хуулиар 55 насандаа буюу 20-оос дээш жил ажилласан тохиолдолд тэтгэвэр тогтоодог байсан. Тэгвэл тухайн үед 27 жил улсад ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоож өгдөг байсан.

Дөрөвдүгээрт: Эрэгтэй хүмүүсийн хувьд 25 жилээс дээш ажиллан 60 насандаа тэтгэврээ тогтоолгодог байсан. Тухайн үед 32 жилээс дээш улсад ажилласан бол 60 нас хүрээгүй байхдаа тэтгэврээ тогтоолгосон иргэд.

Дээрх заалтуудаар тэтгэврээ тогтоолгосон өнөөдөр тэтгэврээ авч байгаа иргэдийн тэтгэврийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс сард 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Нийтдээ 21300 орчим иргэн тэтгэврийн нэмэгдлийг шууд тэтгэвэр дээр нэмж олгохоор байгаа.

Дараалан хэдэн ч хүүхэдтэй болсон НД-ын шимтгэлийг 100 хувиар олгохоор болсон

-Жирэмсэн байх үед хоёр сар, амаржсаны дараа хоёр сарын тэтгэмж авна. Тухайлбал, сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн дөрвөн сарын цалингийнхаа 70 хувийг хоёр хувааж авах юм. .

Сайн дурын даатгуулагчийн хувьд НД-ын сангаас жирэмсний тэтгэмжийг авдаг байсан. Сайн дурын даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 50 хувийг тухайн даатгуулагч өөрөө төлсөн тохиолдолд үлдсэн 30450 төгрөгийн НД-ын тэтгэмжийн даатгалын сангаас төлөхөөр болсон.

Даатгал төлдөггүй ээжүүдийн хувьд төлөх ёстой шимтгэлийн 50 хувь буюу 30450 төгрөгийг өөрөө төлсөн тохиолдолд  улсын төсвөөс нөхөн төлөхөөр болсон.

. Албан журмын даатгуулагч буюу ажил хийдэг эхчүүдийн хувьд дараалан хэдэн хүүхэд ч төрүүлсэн тохиолдолд НД-ын сангаас жирэмсэн амаржихын тэтгэмжийг 100 хувиар олгохоор болсон. Түүнчлэн 2020 оноос хойш 7 жилийн цалингийн дундаж буюу 84 сарын цалинг нэмээд 84 хуваах замаар тэтгэвэр тогтоох дундаж цалинг тодорхойлохоор болсон.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.