СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нэг удаагийн аяга 3,600 жилийн өмнөөс үүсчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Нэг удаа хэрэглээд хаягдсанаар хүрээлэн буй орчныг асар их хэмжээтэй бохирдуулах болсон хуванцар болон цаасан аяга үнэн хэрэгтээ 3,600 жилийн өмнөөс үүдэлтэй байж магадгүй хэмээн эрдэмтэд үзжээ. Тэртээ олон мянган жилийн өмнө та бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан аяганы хэлбэр загвар орчин цагт та бидний нэг удаа хэрэглээд хаядаг аяганы  хэлбэр дүрсийг анхлан бүрдүүлсан байна.

Уг аягыг Лондох хот дахь Британи музейд “Хог новш ба бид” үзэсгэлэн дээр дэлгэн харуулахаар болжээ. . Тодруулбал МЭӨ 1700-1600 оны хооронд Грекийн Крит арлаас гаралтай байна.

Хамгийн сонирхолтой нь судлаач эрдэмтэд уг арлаас олдсон аягыг дарс уухад ашигладаг байсан төдийгүй ердөө нэг удаад ашиглаад дахин хэрэглэлгүй орхидог байсан гэсэн саналыг дэвшүүлжээ. Нэн ялангуяа энгийн харц ардаас илүү өндөр түвшний эрхэмсэг ноёд хөрөнгө чинээгээ гайхуулахын тулд томоохон баяр наадмын дараа хэрэглэж ашиглаж байсан аяга тавгаа үлдээдэг байсан гэж Британи музейн эрхлэгч Жулиа Фарли ярьжээ. Тухайлбал томоохон хэмжээний баяр наадмын дараа хэн ч тэдгээрийг угааж цэвэрлэхийг хүсдэггүй байсан хэмээн эрхлэгч ярьсан байна.

 

 

  Ердөө нэг удаа хэрэглээд хаядаг аягыг орчин цагт ч бус хэдэн мянган жилийн тэртээгээс хэрэглэж байсан ба хуванцар хог хаягдал байгаль дэлхий, хүрээлэн буй орчинд асар их хэмжээний хор хөнөөл учруулж буйг уг үзэсгэлэнгээр харуулахыг зорьжээ.

Энэтхэгийн далай дахь алс хязгаарын арлуудаас 400 сая гаруй хуванцар хэрэгсэл, 370,000 гаруй шүдний сойз, сая орчим гутал олдсон нь та бидний тансаг, үргүй хэрэглээ байгальд хэрхэн хор учруулж буйг бэлхэн гэрчилнэ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.