Хар тамхи бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, хэрэглэсэн хэмээн буруутгагдаж, нээлттэй хорих ангид хоёр жилийн хорих ял эдлэх шийтгэл аваад байгаа дуучин Б.Амархүүгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас болно.
Түүнд ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор дээрх ялыг оноосон юм. Б.Амархүү давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцохгүй цахимаар оролцож байгаа бөгөөд дөрвөн өмгөөлөгчтэйгээр шүүх хуралд оролцож байгаа юм байна.