Орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд халуун, дулаан ус, орон сууцтай холбоотой санал гомдлоо мэдээллэх боломжтой болов. Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагуудаар үйлчлүүлдэг орон сууцны иргэдээс ирсэн санал гомдлыг хүлээн авах “Нэгдсэн дуудлагын төв”-ийн утас 7555-1955 юм. Иргэн таны санал гомдлыг дуудлагаар аван нэг цэгээс барагдуулах гэнэ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 104 байрны 1 давхарт иж бүрэн засвар хийж тохижуулан иргэдээс ирсэн гомдол санал, дуудлагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулах юм. Газарзүйн мэдээллийн ArcGis программ хангамж, тоног төхөөрөмжид суурилуулан өгөгдөл мэдээллийн сантай хослуулан ажиллуулах тус төв маргааш нээлтээ хийн иргэдэд үйлчлэхээр болжээ.