Казакстанаас Монгол улсад суугаа элчин сайд Калыбек Кобландин шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзах үеэрээ хүмүүнлэгийн тусламжид зориулсан 500,000 ам.доллар хандивласнаа мэдэгджээ.
Тусламжийн мөнгийг өнгөрсөн долдугаар сарын 14-16-ны хооронд үерт автсан Баян-Өлгий аймгийн сэргээн засварлах ажилд зарцуулах юм байна.
Өнгөрсөн зун болсон үерт Баян-Өлгийн 2,500 гаруй хүн өртөж, их бага хэмжээний хохирол амссан гэдгийг Монгол улсын Онцгой байдлын газраас мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.xinhuanet.com