СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трампын хүү Монголд аргаль агнах тусгай зөвшөөрөлтэй байсан уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын таван хүүхдийн хамгийн ууган нь болох Дональд Трамп Жр өнгөрсөн наймдугаар сард Монгол улсад хувийн айлчлал хийж долоо хоног амарч, аялаад буцсан билээ. Трамп Жуниор энд байх хугацаандаа Алтай Таван Богд ууланд амарсан бөгөөд дэлхийд нэн ховордсон аргалийг агнасан тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.

Аргаль нь дэлхийд устаж буй нэн ховор амьтан төдийгүй аварга том эвэр нь хоёр метр хүртэл ургадаг, арьс үс нь өндөр үнэд хүрдэг хэмээн гадны хэвлэл мэдээлжээ. Энэ талаарх мэдээллийг ProPublica хэвлэл анхлан нийтэлсэн байна.

. Олон хоног үргэлжилсэн аялалд Трамп Жр хүүгээ авч явсан юм.

 

 

Нэн ховордсон аргалийг агнах тусгай зөвшөөрөл авахын тулд их хэмжээний мөнгө яригддаг ба тусгай харилцаа холбоо, улс төрийн эрх мэдэлтнүүдээр дамжуулан олгодог хэмээн ProPublica-д нийтэлжээ. .

Трампын хүү Х.Баттулгатай яах гэж уулзав?

Ангийн улиралд жилд хамгийн ихдээ гурван удаа аргаль агнах зөвшөөрөл олгох ёстой байдаг гэдгийг эх сурвалж дурджээ. Хачирхалтай нь Трамп Жр-д олгосон ангийн тусгай зөвшөөрлийг Монголын Засгийн газар есдүгээр сарын 2-ны өдөр буюу түүнийг Монголоос буцсаны дараа олгосон гэсэн мэдээлэл байна. Мөн Трампын хүү аяллаа дуусгаж Улаанбаатараас Вашингтон руу нисэхээсээ өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай ганцаарчлан уулзжээ. Талууд уг уулзалтын талаар хэлэлцсэн асуудлыг олон нийтэд дэлгэлгүй өнгөрсөн юм.

 

 

Вашингтоны их сургуулийн Сэнт Луйс хуулийн сургуулийн профессор Кэтлин Кларк Монголын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү биш байсан бол ямар зөвшөөрөл, боломж олгох байсныг хөнджээ. Түүний үзэж байгаагаар байна.

Трамп Жр хууль зөрчөөгүй гэв

Трамп Жр-ын хэвлэлийн төлөөлөгч ProPublica-ын асуултад хариулахдаа энэ бол улс төрийн холбогдолгүй цэвэр хувийн аялал байсан гэжээ. Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлахаас өмнө 2015 онд Жуниор Үндэсний галт зэвсгийн нийгэмлэгийн хандивын дуудлага худалдаанаас Монгол улсад долоо хоногийн хугацаатай ан хийж аялах эрхийг худалдаж авсан байна. Гэхдээ уг дуудлага худалдаагаар зарсан аяллын эрхэнд аргаль агнах зөвшөөрөл байсан эсэх нь тодорхойгүй юм.

Аяллын эрхийг Монголын аялал жуулчлалын компани олгосон ба Ерөнхийлөгч Х.Баттулгын намын гишүүн Жандос Конторбай Ахат аяллыг зохион байгуулсан гэжээ. Түүний Мармара Интернэйшнл компани Монголын ангийн нийгэмлэгийн удирдах зөвлөлд багтдаг бөгөөд Монголын Байгаль орчин аялал жуулчлалын яамны аргаль хамгаалах хөтөлбөрт хамрагдсан гэдгийг эх сурвалж судалжээ. байна.

 

 

Орос, Хятадын дунд хавчуулагдсан Монголын ойрын түнш Америк

Монгол бол байгалийн нөөц баялаг ихтэй, залуу ардчилагчид хүчирхэг хөрш орнуудын дарамтаас бага ч гэсэн ангижрахад Америкийг чухал холбоотноо хэмээн хардаг. Энэ онд хууль тогтоогчид Монголын ноолуур болон хоёр орны худалдааг дэмжих бусад бараа бүтээгдэхүүнд оноох татварыг чөлөөлөх тухай танилцуулсан байдаг. Цагаан ордон зэрэг хоёр талын Засгийн газрын төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалт хэлэлцээрээс хэдхэн долоо хоногийн дараа Трамп Жр Монголд ирж аргаль агнажээ.

Далайд гарцгүй, Орос, Хятад хоёр гүрний дунд хавчуулагдсан Монгол улс Америкийг гурав дагч хөршөө гэж үзэн эдийн засаг, аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэхийг хүсдэг гэжээ. Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн төрийн тэргүүн Д.Трамптай уулзах үеэрээ түүний бага хүү Барронд морь бэлэглэж, Трамп морийг Ялалт хэмээн нэрлэсэн байна.

Аргаль агнах ямар үнэтэй вэ?

Эх сурвалжид дурдсанаар Трамп Жр аргаль буудаж агнахдаа 24,000-50,000 ам.доллар хүртэл хэмжээний төлбөр төлсөн байх магадлалтай гэж үзжээ. Залуу Трампад үйлчилсэн гэр бүлийнхэн үйлчилгээндээ их хэмжээний хөлс авсан гэдгээ хэлсэн ч хэнээс, яг хэдэн доллар авснаа батлаагүй аж.

Ойрын жилүүдэд аргалийн тоо толгой эрс буурсан. . Наймдугаар сард Монголд хийсэн аяллынхаа үеэр Трамп Жр хэдэн арван зургаа олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн боловч нэг ч удаа аргаль, болон түүнийг агнасан тухай зургаа оруулаагүй байжээ.

 

 

Эх сурвалж: www.propublica.org

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.