СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Номтойбаяр: Намайг буруутгаж, гүтгэж байгаа нь улс төрийн зорилготой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд өөртэй нь холбоотой хоёр асуудалд тайлбар хийлээ.

ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 

-Надад хаяглан шалгаж байгаа хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг 11-р сарын 22-нд танилцуулсан. Тогтоолын төслийг би хүлээн зөвшөөрхгүй байгаагаа хэлж тайлбар, мэдүүлэг, баримтуудаа прокурорт өгөхөө мэдэгдсэн. Яллагдагчаар татсан тогтоолдоо 4 үндэслэл дурдсан байгаа.
1-рт, Намайг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын 276-р тогтоолоор батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөг олгоно гэж заасныг зөрчин 3.9 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүдэд олгосон гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө нь малчин, хувиараа бизнес эрхлэгч нарт олгодог мөнгө юм. Гэхдээ тухайн үед Энийг АТГ-ынхан огтхон ч судалж, авч үзээгүй байна. Тиймээс буруу хууль, буруу зүйл заалтыг үндэслэжээ.
2-рт, төслүүдийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгож улсад их 3.9 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн байна. Эргэн төлөгдөх зохицуулалтыг 2017 оны ХЭДҮЗ-ийн тогтоолоор баталсан.

3-рт, ХЭДҮЗ-ийн 2017 оны хуралдаануудыг зохион байгуулахдаа хуралдаанд оролцоогүй гишүүдийг оролцсон мэтээр бичиж хуурамч тэмдэглэл үйлджээ гэсэн байна. Азаар ийм хурал болсноос гурав хоногийн дараа МҮЭХ хуралдааны фото зураг, хуралдаанаар ямар асуудал шийдсэнийг гаргачихжээ. Нэг хуурамч тэмдэглэл гаргасан эсэхийг тэр зураг, мэдээлэл баталгаажуулна. 
4-рт, Хөдөлмөр халамжийн дарга нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид зээл олгосон гэсэн. Сүүлдээ намайг өөртөө зээл авсан болгож байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдаад 3.9 тэрбумын зээл олгоно гэж баталсан. 2.1 тэрбум нь эргэн төлөгдсөн. Энэ бүхнийг АТГ огтхон ч шалгаж үзээгүй.

АТГ ингэж ажиллаж байгаа нь туйлын харамсалтай байна. Кино драмын ангийн оюутан ч ийм зүйл бичихгүй. Сүүлийн 4 өдөр баримт, нотлох баримтаа өгөх гэж хүлээгээд авахгүй байна.

Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан 22 мэдээллийн хэрэгсэл, 195 хаягаар намайг Г.Батхүү агсантай холбож бичсэн. Хэвлэл мэдээллийнхэн л намайг холбож гүтгээд байгаагаас биш хууль, хяналтын байгууллагынхан яллагдагчаар татаагүй. Харин.

Ингэхээр Г.Батхүү агсныг манай өрөөнд ороод архи уусан байхад уугаагүй гэж мэдүүллээ гэсэн. Г.Батхүү агсан манай өрөөнд ороод архи уугаагүй ээ. Би уугаагүй байхад уусан гэж худлаа хэлэх үү? Ходоодноос нь илэрсэн архи ямар архи байсан гэдгийг шалгаж тогтоох ёстой.
Дахин тодруулж хэлэхэд, .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.