СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шахмал түлшний нийлүүлэлт зогссон уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Их наран, Баянзүрх хавийн оршин суугчид шахмал түлш олдохгүй байгаа талаар маш олон сэтгэгдэлээ цахим хуудаст бичжээ. 

Тухайлбал, иргэн Bulganaa Lhagvaa: 

"Гэр хорооллын ядарсан иргэн миний биe төр засгийн даалгавраар түлшийг нь түлж угаартахгүй арга хэмжээ авч байлаа. Өнөөдөр түлшээ авах гэтэл дууссан гэнээ. 7 хоногт 6 шуудай ав гэдэг. 5 хонож урьдчилж авч болохгүй. Эсвэл 9 хоноод авбал нөхөж авч болохгүй. Ажил төрөл зав болохгүй байсаар авч чадаагүй нь хохь нь. "Гэр хорооллынхон нэг бол хөлдөж үх, эсвэл угаартаж үх" гэсэн тулгалтанд орж байх шиг..." гэжээ. 

Харин Kiki Kiki гэх хаягтай иргэн:

гэсэн байна. Түүнчлэн иргэд, 

Ес эхэллээ. Шуудайтай нүүрсээ тоог нь нэмээч ээ. Зүгээр аваагүй, мөнгөөрөө авч байгаа шүү дээ", "Бас аймар толгой өвтгөсөн үнэртэй байна. Утаа нь үнэхээр хортой байна. Би хүмүүст хэлээд байхад тоохгүй байсан. Одо үнэхээр мэдрэгдэж байна. Шууд толгой өвдөөд..." гэх мэтээр бичжээ. 

"Тавантолгой түлш" компанийнхны өгч буй мэдээллээс Улаанбаатар хотын хэмжээнд найман хангамжийн бааз, 37 дундын цэг ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын цэгүүдийг 16 бүсэд хувааж, өдөрт 1300-1700 тонн сайжруулсан шахмал түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж байгаа ажээ. 

Ингэхдээ  

Гэвч бодит байдал дээр эсэргээр нь байгааг иргэдийн яриа, сэтгэгдлээс харж болно. Цаашид ес эхлэхээр түлшний хэрэгцээ улам ихэснэ. Тэр үед яах вэ гэх асуулт ч тулгарана. 

Түлшээ базааж чадахгүй байгаа иргэд ийн асуудал яриад байна уу, эсвэл түлш үйлдвэрлэл нь хэрэглээгээ гүйэхгүй байна уу гэдэг ч мөн асуулт юм. Энэ талаар бид сурвалжлан хүргэх болно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.