Манай улс 1989 оноос эхлэн Хүний эрхийн олон, арван конвенци, тунхагт нэгдэж, хуулиндаа хүний эрхийг дээдлэх зүйл, заалт тусгаж өгсөн ч хүний эрх олон талаар зөрчигдсөөр байна. Хүний эрх олон талаар зөрчигдсөөр байгаа учир НҮБ-ын Хүний эрхийн хороо жил бүр манай улсад зөвлөмж өгч, хүний эрхээ хэрэгжүүлэхийг шаарддаг юм.
Тэгвэл хүний эрх гэж юуг хэлдэг, хүний эрх аль салбарт түлхүү зөрчигдөж байгаа талаар бид Хүний эрхийн хамгаалагчдын байр суурийг сонслоо.