СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-10

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хорооллын иргэдэд танилцуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар ний нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд боллоо.

Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтад тэнцэн баригдаад буй дотоодын барилгын компаниудын барьсан дөрвөн төрлийн амины орон сууцууд нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын

Төслөөс цаашид ч тус шаардлагыг хангасан аль болох олон төрөл, шийдэл бүхий амины орон сууцуудыг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Эдгээр сууцны давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй барилгыг худалдан авах сонирхолтой, шалгуурт нийцэж буй гэр хорооллын айл өрхөд үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх, түүнчлэн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг бололцоог олгож байгаа аж.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороон дахь Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн хашаанд байршуулжээ.

Сонирхсон иргэд амралтын өдрүүдэд очиж, орон сууцуудтай танилцан, харьцуулалт хийж сонгох боломжтой юм байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцуудын гүйцэтгэгчээр “Изохаус” ХХК, “Эрэл” ХХК, “Дэлгэр констракшн” ХХК, “Гранд Авгуш” ХХК зэрэг компаниуд шалгаран ажиллажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.