СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Судлаачид 400 орчим алуурчин халимыг судалж энэ төрлийн эмэгчин халимнууд хөгширсөн ч цусан төрлийн холбоотой тугалуудаа байгалийн шалгарал дунд амьд мэнд үлдэхэд нь тусалж, асран хамгаалдаг гэдгийг олж тогтоожээ. Нэн ялангуяа хоол хүнс дутмаг үед тугалуудаа асарч туслах нь хөгшин халимнуудын цэвэршилтийн дараах үеийн сатааруулах хамгийн сайхан үйлдэл болдог байна.

Йоркийн их сургуулийн судлаачдын үзэж буйгаар алуурчин эмэгчин халимнууд 30-40 орчим жилийн дараа дахин үр төл гаргах боломжгүй болдог ч үргэлжлүүлээд хэдэн арван жил амьдардаг байна. .

Хүн төрөлхтөнд байдаг бас нэгэн байгалийн чанар бол эмэгтэйчүүд цэвэрших насаа өнгөрөөж ахмад настай болсныхоо дараа гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьж ач, зээ нартаа туслан эмээгийн үүргээ гүйцэтгэдэг. Гэвч энэ чанар халиманд ч мөн байдаг гэдгийг саяхныг хүртэл туршиж, судалж байгаагүй ажээ.

“Эмээгийн хайр халамж хүнээс бусад араатан амьтанд илэрч буй анхны тохиолдол нь энэ юм. Заанууд үр төлөө халамжилдаг ч тэд цэвэршдэггүй бөгөөд үхэх хүртлээ хээлтэх боломжтой байдгаараа ялгаатай. Харин хүн шиг цэвэршсэнийхээ дараа эмээгийн үүргээ биелүүлдэг дөрвөн төрлийн амьтан байгаа нь бүгд халимны өөр төрөл зүйлүүд байгаа юм” гэж судалгааг ахалсан Йоркийн их сургуулийн эрдэмтэн Даниель Франк ярьсан байна.

Судалгааг Канадын Бритиш Колумбиа болон Америкийн Вашингтон мужийн эргүүдийн оролцоо нутагшсан алуурчин халимны хоёр өөр сүрэгт 40 гаруй жилийн турш хийсэн дүн мэдээлэл, тооллогыг харьцуулан хийжээ.

Мөн Америкийн Эксетер их сургуулийн халим судалгааны төвийн эрдэмтэд, Канадын Номхон далайн биологийн судалгааны судлаачид эдгээр 378 халим эхийн талын эмэгчин буюу эмээ халимнуудаа таньж байгаа эсэхийг судалж, ажигласан байна. Ингэхэд тугалнууд үхэж эндэх нь эмээ халимаа үхснээс хойш хоёр жилийн хугацаанд 4,5 дахин нэмэгдэж байжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.