СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-10

LIVE: “Нуклер Энержи Монголиа” ХХК Архангайн гурван сумын удирдлагуудыг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант суманд уран олборлох гэж буйг нутгийн ард иргэд эсэргүүцэж буйгаа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өндөр-Улаан сумын "Гурван гол" хөдөлгөөнөөс сумынх нь нутаг дэвсгэрт 2011 онд уран олборлох гэж байсныг эсэргүүцэж лицензийг цуцлуулж байжээ.
Тэгвэл цуцлуулсан лицензээ сэргээлэхээр "Нуклер Энержи Монголиа" ХХК-иас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-т хоёр удаа бичиг ирүүлжээ. Хамгийн сүүлд, сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид доорх бичгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд ирүүлсэн байна.

Уг бичгийн хариуд сумын Өндөр-Улаан сумын Засаг дарга доорх албан бичгийг дөрөвдүгээр сарын 22-нд өгчээ. “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна. . Иймд гурван сумын иргэд эсэргүүцэж, буйгаа илэрхийлэв.

Болсон явдлыг эргэн сануулахад, ураны ордтой гэх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт хайгуулын өрөмдлөгийг 2009 оны дөрөвдүгээр сарын 28-нд эхлүүлж байжээ. Ингэхдээ сумын ИТХ, Засаг даргаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа эхлүүлсэн гэдгийг тухайн үеийн удирдлагууд нь сонин хэвлэлд мэдээлсэн байдаг. Тухайн онд Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачин гол дагуу Далтын нуруу орчимд оюутнууд дадлага хийх нэрийдлээр ажиллаж, өрөмдөх цэгүүд тогтоогоод, үргэлжлүүлэн техник төхөөрөмжүүд оруулсан байна. Тэр үеийн сум, аймгийн удирдлагууд үйл ажиллагааг нь зогсоох талаар УИХ-ын гишүүд, яамдад албан бичиг хүргүүлснээр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат газар дээр нь нөхцөл байдалтай танилцан үйл ажиллагааг 2011 онд зогсоож байжээ.

Үүнээс хойш гурван жилийн дараа буюу 2014 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан юм. байжээ. 

Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачин гол дагуу Далтын нуруу орчим ураны орд байдаг. Эл ордын нөөцийн хувьд зүүн хойд талаараа Жаргалант сумын Асайт багт 10 хувь, баруун хойд талаараа Тариатын Мөрөн, Алтаад багт 10 хувь, Өндөр-Улааны Азарга багт 80 хувь тус тус хамаардаг байна. Тухайн үед Далтын нуруунаас эх авч 20 орчим км урсаад Суман, Чулуут голд цутгадаг Шаргачины гол дагуу 4-5 км-т, голоос холдоо 1км, ойрдоо 1-2м зайтай өрөмдлөг хийжээ. Долоо хоногт 2-3 удаа Улаанбаатар руу дээж нь явдаг байсан. Өрөмдлөгийн шавар, шлам нь гол руу орж, хүн мал ундлах боломжгүй болсон гэдэг. Малаас зулбадсага гарах, хүн малын үс халцрах зэрэг тохиолдлууд гарсан тухай нутгийн иргэд ярьцгааж буй. Уг газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан байсныг 2014 онд аймгийн тусгай хэрэгцээний газар болгожээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.