СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн хорих ял оноолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайхан, Төрийн банзны захирлууд болох Б.Цэндсүрэн, Г.Тогтохбаатар, Шинжан Шинфа ХХК-ийн захирал Сун Гуан Чин нарт холбогдох эрүүгийн хэргийг долоо хоногийн турш хэлэлцээд өнөөдөр шийдвэрлэлээ.

Тус шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож, шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял, Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан байна. Мөн шүүгдэгч Төрийн банкны захирлууд болох Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан, Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасчээ.

Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноож уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

Уг  шүүх хурлын талаар товч мэдээлэл хүргэхэд “БНХАУ-ын иргэн Сун овогт Гуан Чин гэгчийн үүсгэн байгуулсан “Шинжан Шинфа” ХХК нь 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээлийг авсан мөртлөө уг зээлээ эргэн төлөөгүй байдаг. Хамгийн хачирхалтай нь уг зээлийг олгоход Төрийн банкны Ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь ийнхүү нотлогдлоо. Тухайлбал, 20 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд зах зээлийн үнэлгээ нь 300 орчим сая төгрөг хүрэх ганцхан орон сууцыг авсан, "Шинжан Шинфа" ХХК-ийн 20 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргасан өдөрт нь багтаан олгосон зэрэг маш олон ноцтой үйлдлүүд байсан нь ийнхүү шүүхийн шийдвэрээр баталгаажлаа. Төрийн банкийг 20 тэрбум төгрөгөөр хохироосон хүмүүст шүүхээс 4 жилийн хорих ял оноож, 10 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн нь харин сонирхолтой байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.