СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Шударга байдал ба олон нийт" хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг шууд дамжуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эхний хэлэлцүүлгийн бичлэг:

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулж “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр /2019.12.09/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.

. Олон нийтийн зүгээс авлигын хэрэгт холбогдсон этгүүдэд давуу эрх олгож, хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байгаа нь хэрэг шийдвэрлэхэд нөлөөлж, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл буурч байгаа тул иргэдийн итгэлийг олж авах нь чухал байгааг онцлов.

Түүнчлэн авлигын эсрэг үйл ажиллагаа явуулахад хууль хяналтын байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг сонгон хэлэлцсэнээрээ онцлогтой байв.

Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг нээж, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа "Сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс төрийн байгууллагуудын шударга байдалд эргэлзэж, төрд итгэх итгэл алдарч байгаа талаар ярьж, бичих нь ихэссэн. Иргэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад хариуцлага тооцохыг шаардах боллоо. Нийгэмд авлигын шинжтэй мэдээлэл түгээмэл тархахын зэрэгцээ иргэд, олон нийт АТГ-аас, прокуророос, шүүхээс багагүй мэдээллийг шаардах боллоо.


Бид шүүх, хуулийн байгууллагуудын нэр хүнд олон нийтийн дунд унасныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Энэ цаг үед нийгмийн шаардлагыг харгалзан тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар зөвлөлдөн, бодлого, стратеги, арга механизмаа ярилцах боломжийг олгохоор АТГ-аас санаачлан бусад байгууллагатай хамтран Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвийн дор зохион байгуулж байна.
Нийгэмд анхаарал татсан, нийтийн ашиг сонирхлыг хохироосон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх чиглэлээр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллахыг уриалж байна" гэсэн юм.

“Шударга байдал ба олон нийтийн итгэл” хэлэлцүүлэгт оролцсон зочдын онцлох ишлэлүүдийг тоймлон хүргэж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар:

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “Хууль тогтоох байгууллагын баталсан ялын хэт хөнгөн бодлого, Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хийдэлтэй зохицуулалт гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна. Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг.

2016 онд дэвшин болон шинээр томилогдсон 1750 албан тушаалтныг шалгахад дандаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд, тэдний нөлөөллөөр томилогдсон хүмүүс. Эндээс хүнээс хамааралтай нөхцөл байдлаас үүдэн авлига буурахгүй байна.

  • Дэлхий нийтээр авлигатай тэмцээд авлигын хөрөнгийг буцаан авах асуудал нэн тэргүүнд яригдаж байна. Монгол Улсын хувьд дээрх асуудалд тодорхой амжилт гаргаагүй учраас дэлхий нийт биднийг буруушааж .
  • Дорноговь аймгийн Замын Үүд суман дахь гаалийн газрын ганцхан гарц дээр 30 хоног хяналт тогтооход 60 тонн даацтай машинд ачсан цахилгаан бараа нэг айлын хэрэгцээний аяга таваг болж, суудлын автомашинд ачсан 1500 ширхэг гар утас хоосон машинаар тоологдож, татвар төлөгдөөгүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй барааг гаалийн улсын байцаагч нар алба хаагчдын гарцаар зөөвөрлөж, авлига аваад ажлаа зохих ёсоор хийхээс татгалзсан хүмүүс үйлдэл дээрээ баригдсан даруйдаа халаасан дахь мөнгөөрөө бороо оруулж, . Тухайн гэмт үйлдлийг газар дээр нь илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад маргааш өдөр нь томилогдон ажиллаж байгаа этгээд үйлчилгээ авч байгаа иргэнээс хахууль аваад, мөрдөгчийн байгаа газрыг зааж тойрч явахыг зөвлөж байгаа нь бэхжүүлэгдсэн баримтаас харж болно.
  • Шүүх засаглал ажлаа хийж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа яагаад тухай хүний ажиллаж байгаа байгууллага, удирдлагуудаас зөвшөөрөл хүсэх ёстой юм бэ?!

Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТХ-ийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Батнасан:

  • 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар албан тушаалын гэмт хэргийн шинжтэй нийт 371 гомдол мэдээллийг хүлээн авсан. Үүнээс 195 буюу 52.5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 149 буюу 49.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 27 буюу 7.2 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн.
  • Хэрэг бүртгэлтийн 586, мөрдөн байцаалтын 145 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн, 22 хэргийг хэрэгсэхгүй болгож, 310 хэргийг хуульд заасан үндэслэлээр хааж шийдвэрлэн нийт хэргийн 50.3 хувийг шийдвэрлээд байна.
  • . Авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд авлигын гэмт хэргийг  шалган шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг ярилцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь чухал.

Авлигатай тэмцэхэд авлигачдыг шийтгэх нь гол асуудал мөн боловч гэмт хэрэг үйлдсэн этгээд шийтгүүлээд цаана нь олон хүмүүс хохирч байна.

Авлигын гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгосноор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чухал хөшүүрэг болох юм. Олон нийтийн анхаарал татсан хэргийг хуульд заасны дагуу тал бүрээс нь шалгаж, шуурхай шалгуулахын тулд зэрэгцэн хяналт тавих прокурорыг томилон ажиллуулж байна. Мөн АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах зэргээр авлигын хэргийг шалган, шийдвэрлэлтийг анхаарч үр дүнгээ өгч байна.

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр:

  • . Хуулийн бусад салбар байгууллагуудын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай учир тэдгээрийн тусламж дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр бодитой үр дүн гаргах боломж тун хомс...

  • Шүүхэд цохих хэмжээгээр авлигал байна гэдгийг авлигын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргүүд харуулж байна. Иймд олон улсын байгууллагын туршлагыг ашиглая.
  • Шүүх нэг талаас тусдаа бие даасан эрх мэдэл боловч нөгөө талаас хуулийн байгууллагуудын тогтолцооны нэг хэсэг болж явдаг учраас үр дүнтэй шинэчлэл нь хуулийн бусад .

ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах: 

. Олон нийт шүүхэд хэр их итгэлтэй байгааг тандан судлахад сүүлийн гурван жилийн дунджаар шүүхэд итгэх итгэл ойролцоогоор 63 хувьтай байна гэж гарсан.

Цөөхөн тооны хэрэг хэрхэн шийтэхээс хамаараад иргэдийн хувьд шүүхэд итгэх итгэл өсөж, буурах нөлөө байгаа.

Шүүхээс үйлчлүүлсэн болон үйлчлээгүй иргэдийн 37 хувь нь шүүх шинэчлэгдсэн өөрчлөгдөж байна гэсэн бол шүүгчийн харилцаа хандлага, мэдлэгт 10 хувь нь эргэлзсэн байгаа юм.

ШЕЗ-ийн Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар: 14 шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэсэн

-Шүүхийн ёс зүйн хороо он гарсаар 200 гаруй гомдол мэдээлэл хүлээн авсан байдаг. Уг хороо долоо хоног тутам хуралдаж байна. . Иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийг харахад хэргийн нэг талд үйлчилсэн, ашиг сонирхлоор хандсан, хэргийг хугацаанд шийдвэрлэсэнгүй, хүсэлтийг хүлээн авсангүй зэрэг багтаж байгаа юм.

Энэ оны хувьд төрийн өндөрлөгүүд, УИХ, АТГ-аас гаргасан гомдлыг шүүхийн ёс зүйн хороонд шилжүүлсэн гомдлууд өнгөрсөн оноос өссөн байгаа юм. Нийт гаргаж байгаа гомдлын 80 гаруй хувь нь хэрэгсэхгүй болж байна.

Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх: Албан хаагч нарт нөлөөллөөс хамгаалдаг систем ажиллах ёстой

-Монголын хуульчдын холбоотой хамтран 2018 онд хууль шүүхийн салбарын шударга байдлын судалгаа хийсэн. . Цагдаагийн албан хаагч асуудлыг шийдэх гэж байхад найз нөхөд нь хамт ажилладаг хүмүүс, удирдах дээд албан тушаалтны нөлөөлөл их байгааг судалгаагаар дүгнэсэн. Энэ мэт нөлөөлөл хууль хяналтын бүх байгууллагад тодорхой хэмжээгээр байна.

Тэгэхээр гол анхаарах зүйл нь хуульч, албан хаагч нарт ирж байгаа хөндлөнгийн нөлөөллөөс хэрхэн урьдчилан сэргийлэх яаж хамгаалах вэ гэдэг чухал асуудал. Шүүхэд нөлөөллийн мэдүүлэг өгөх тогтолцоо байдаг. Гэтэл судалгаа хийхэд нөлөөллийн мэдүүлгээ бөглөсөн нь маш цөөхөн бөглөхөөс зайлс хийж, асуудал үүсэх вий гэж эргэлздэг. Бусад байгууллагуудад нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг тогтолцоо бүрэн жигдрээгүй.

Хуулийн байгууллагууд бүгд нөлөөллийн мэдүүлгээс хамгаалсан тогтолцоотой болох ёстой. Хэрэв нөлөөлөл ирсэн тохиолдолд хуульчийг нөлөөллөөс хамгаалдаг систем ажиллах ёстой. Нөлөөллөөс хамгаалахгүй болохоор авлигын асуудал буурахгүй байгаа юм.

. Хувь иргэн бол өөрийнхөө асуудлыг хөөцөлдөөд явахаас өөр эрх мэдэл, чадал байхгүй.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамир:  Цагдаагийн байгууллагад итгэх итгэл өсөж байна

-Нэг цагдаа жилдээ 10 гаруй мянган эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэдэг. . Уг хохирогч дотроос сэтгэл санааны ханамжийн баталгаа авсан нь 300 орчим байгаа нь бага үзүүлэлт юм.

Цагдаагийн байгууллага жилд хэдэн хэрэг шийдвэрлэж, ингэж ажилласан гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлуудыг хийж хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэргээс сэргийлж, хуулийн мэдлэг мэдээлэл сайжирснаар цагдаагийн байгууллагад итгэх итгэл өсөж байгаа юм.

Урьд өмнө нь хуулийн байгууллагуудын төлөөлөл нэг дор хуран цуглаж өөрсдийнх нь үйл ажиллагаа ба шударга байдалд иргэд, олон нийт хэр зэрэг итгэлтэй байдаг талаар ярилцаж байсан удаагүй. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөн нь анхных бөгөөд цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид тодотголоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.