НИТХ-ын шийдвэрээр автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, нэг жилд авах хураамжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлээд байгаа.
Уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар иргэн Б.Цэгмид Болгарын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруу, Амарын гудамж зэрэг газруудад энэ сарын 09-14-ний өдрийн хооронд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цагийн хооронд мянган машины жагсаалыг зохион байгуулах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бүртгэж авсан байна.
Уг жагсаалын үеэр НӨАТ-ын татварыг иргэдэд 100 хувь буцаан олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснийг эсэргүүцэх, зээлийн хүүг бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна.