СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-08

“Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

 “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг Блью Мон төвийн нэг давхарт байрлах галлерейд маргааш болно. Энэхүү мэдээллийн өдөрлөгөөр Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайлан илтгэлийг олон нийтэд танилцуулах юм.

Манай улс “Universal Periodic Review” буюу НҮБ-ын гишүүн улс орнууд хүний эрхийн нөхцөл байдлаа тайлагнадаг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт энэ жил гурав дахь удаагаа тайлангаа илгээгээд байна. Хүний эрхийн форумын гишүүн байгууллагууд буюу хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд 2019 оны 10 дугаар  сарын 03-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд дараах сэдвүүдээр тайланг илгээсэн байна.

1.      Хүний эрхийн үндэсний тогтолцоо

2.      Бодлогын уялдаагүй хөгжил - Хүний эрх

3.      Бүлгийн эрх:  

a.       - Эмэгтэйчүүдийн эрх,

b.      - Хүүхдийн эрх

c.       - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх

d.      - Ахмадын эрх

4.      Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо

5.      Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

6.      Эрүүдэн шүүхээс ангид байх эрх

7.      Бэлгийн хүчирхийлэл

8.      Хүн худалдаалах гэмт хэрэг

9.      Гэр бүлийн хүчирхийлэл 

10.  Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийн асуудал 

11.  Залуусын улс төрийн оролцоо

Өдөрлөгт ирсэн хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад эдгээр тайлан болоод хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүний эрхийн төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд өгөх юм байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.