СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эмч бүсгүйг хүчирхийлж, шатаасан сэжигтнүүдийг буудаж хороожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Энэтхэгийн Хайдерабад хотод малын эмч бүсгүйг дөрвөн эрэгтэй урьдчилан төлөвлөж хүчирхийлэн амь насыг нь хороосны дараа цогцсыг нь шатааж хаясан байсныг илрүүлээд байгаа юм. Хэрэгт холбогдолтой дөрвөн сэжигтнийг цагдаа нар буудаж хороосон тухай эх сурвалжууд дамжууллаа.

Сэжигтнүүд 27 настай бүсгүйн скүтерийн дугуйг цоолж, түүнийг ганцаараа үлдэхийг нь хүлээж худал хэлэн авч явсныг хяналтын камерт бичсэн байсан юм. Гэмт этгээдүүд Мохаммад Ареф, Жоллу Шива, Жоллу Навен, Чинтакунта Ченнакешавулу нар болохыг тогтоосон.

Уг хэрэг олон нийтийн уур бухимдлыг төрүүлж мянга мянган хүмүүс жагсаж, сэжигтнүүдэд зохих ёсны ял шийтгэлийг нь оноохыг шаардсан билээ. .

Орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө эрт хэргийн газрын орчимд сэжигтнүүд буудуулжээ. Зарим иргэд, нэн ялангуяа хохирогчийн ар гэрийнхэн тэд зохих шангаа хүртсэн хэмээн ярьсан байна.

Энэтхэг улсад 24 цагт 100 орчим удаа хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг статистик судалгаагаар харуулжээ. Ойрын өдрүүдэд хүчирхийллийн хэргээр шүүгдэж байгаа сэжигтнүүд хохирогчийг шүүх хуралд оролцохоор явж байхад нь амьдаар нь шатаасан зэрэг хүнд ноцтой хэргүүд тус улсад гарч байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.