СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Хэрвээ та үүнийг уншиж байвал англи хэлээр ярьдаг, аль эсвэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй, үгүй байлаа гэхэд хэл судлалд сонирхолтой нэгэн байж таарна.

Дэлхийн хамгийн түгээмэл хэл бол англи хэл юм. Долоон тэрбум гаруй хүний 1,5 тэрбум нь энэ хэлийг ашигладаг байна. Эдгээр тэрбум гаруй хүний ихэнхийнх нь хувьд англи хэл унаган биш хоёр дахь, эсвэл гурав дахь, дөрөв дэх хэл нь ажээ.

Тэгвэл аль улсын иргэд унаган биш хэрнээ олон улсын хэл болсон англиар сайн ярьдаг болохыг судалж тогтоосон байна. EF Education First олон улсын боловсролын компанийн гаргасан шинэ судалгаагаар нидерландчуудын унаган хэл англи биш боловч уг хэлийг хамгийн сайн сурч, өргөн ашигладаг буюу хүн амын 70,31 хувь ярьдаг гэжээ. Харин дараагийн байруудад ямар улс орнууд жагссаныг харцгаая.

 

1. Нидерланд 70.31

2. Швед 70.72

3. Норвеги 68.38

4. Дани 67.34

5. Сингапур 68.63

6. Өмнөд Африк 66.52

7. Финланд 65.86

8. Австри 63.13

9. Люксембург 66.33

10. Герман 63.74

11. Польш 62.45

12. Португали 60.02

13. Бельги 63.52

14. Хорват 60.16

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.