СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ухаалаг зурагт таныг тагнан туршиж байж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Хар баасан гараг, цахим даваа гарагийн хямдралууд таны дансыг хоослоод зогсохгүй хувийн мэдээллийг тань ч хулгай хийж байж болзошгүй гэдгийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос сэрэмжлүүлжээ.

Удахгүй болох баяр, амралтын өдрүүдийн өмнө Холбооны мөрдөх товчооноос хэрэглэгчдийн ихээр худалдаж авч буй интернэт холболт, царай таних технологи бүхий ухаалаг зурагтууд таны хувийн мэдээллийн санд хулгайгаар нэвтэрч байж болзошгүй гэж анхааруулж байна.

Хамгаалалтгүй ухаалаг зурагтуудын тусламжтайгаар апп хөгжүүлэгчид, зурагт дэлгэц үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг тагнан мөрдөх боломжийг цахим гэмт хэрэгтнүүдэд олгож байж болох юм. .

Царай танихаас гадна дуу хоолой таньдаг болсон нь технологийн дэвшил мөн боловч хамгаалалтгүйгээс цахим гэмт хэрэгтнүүдийн өгөөш болоход хялбар гэж холбооны мөрдөгчид ярьжээ. Тиймээс ухаалаг телевиз хөгжүүлэгчдэд хандаж аюулгүй байдлаа хамгаалах цэсийг сайжруулан хөгжүүлэхийг уриалсан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.