- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Муухай Монгол Хүн
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
LIVETV CONTENT
- Бусад категори
Яаралтай түргэн тусламжийн эмч, жолооч хоёр нэг гэр бүлийн долоон хүнийг галаас аварч амийг нь аварчээ. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 04:30 цагийн үед БЗД-ийн 12-р хороо Жанжины 29-783а тоотод угаартсан гэсэн дуудлагын дагуу очиход хашааны гадна нэг эрэгтэй хүн “байшин шатаж байна” гээд зогсож байжээ.
Энэ үед 103-н эмч 101 дуудаад ороход байшингийн цонхоор гал дүрэлзэж эхэлсэн байшингийн урд 2 алхмын зайтай гэр яах ийхийн зуургүй шатаж эхэлжээ.
Гэрт хүүхдүүд байсан бөгөөд түргэний эмч авхаалж самбаа гаргаж, цаг алдалгүй гэрт байсан 2-13 насны 5 хүүхэд, 2 том хүн байсан ба нүцгэн байсан хүүхдүүдийг хөнжилд ороогоод машиндаа зөөж дуусангуут гэрийн тооно доошоо унасан байна. Аз болоход хүн түлэгдэж бэртээгүй ч тус гэр бүлийн хувьд галд гэрээ алдсан юм.
Нэг айлын долоо хүний амь насыг аварсан түргэний эмч, жолооч хоёрт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас маргааш “Хүний төлөө” медаль гардуулахаар болжээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нийгмийн ажилтантай холбогдон галд гэрээ алдсан гэр бүлийн талаар тодруулахад “Эмнэлэгт эмчлүүлээд гарсан. Гэрээ галд алдсан тул дүүгийнхээ гэрт байгаа гэсэн хариу өгсөн. Манай хорооны зүгээс галын дүгнэлт гарсны дараа халамжаас гэрийн мөнгө болох 1.2 сая төгрөг олгохоор ярьсан” хэмээн хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Олон хүний амь аварсан хүмүүсийг мөнгөн урамшуулал өгөөчээ