Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазонд зул сарын баярын чимэглэл дунд Польш дахь үхлийн фабрик ч гэддэг Аушвицын хорих газрын барилга, төмөр зам, орчин тойрныг харуулсан зурагтай гацуур модны чимэглэлүүдийг байршуулжээ.
Үүнийг Польшийн музейгээс хурцаар шүүмжлэн буруутгаж, хорих лагерьт амиа алдсан олон зуун мянган хүний дурсгалыг үл хүндэтгэсэн үйлдэл болсон хэмээн цахим орчинд нийтэлсэн байна. Амазоны зүгээс уриалгыг хүлээн авч эдгээр чимэглэлүүдийг цахим хуудаснаас эргүүлэн авч, худалдахаас татгалзжээ.
Аушвицын хорих газарт дэлхийн хоёрдугаар дайны 1940-1945 оны хооронд нацистуудын гарт амиа алдсан зургаан сая еврей иргэний нэг сая нь амиа алдсан гэж үздэг. Эдгээр амиа алдсан хохирогчдын дунд 330,000 гаруй хүүхэд, еврей гаралгүй 100,000 хүн багтсан тухай түүхэнд өгүүлдэг.
Эдгээр иргэдийн дурсгалыг хүндэтгэж байгуулсан музейн хамт олон “бүх зүйл дуусаагүй нь гунигтай” хэмээн гүн сэтгэгдэл илэрхийлжээ.
Эх сурвалж: www.bbc.com