СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Энх-Амгалан: Сонгуулийн тухай хуулиар цахим орчинд зохицуулалт хийнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Сонгуулийн тухай хуулийн асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланаар ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байгаа юм. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төсөлд ямар ямар зүйл, заалтууд оруулсан талаар мэдээлэлд онцоллоо.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг бүлгийн хурлаар сонссон. Би Үндсэн хуулийн дагуу Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө багцалж, өөрчлөх ёстой. Тиймээс ойрын үед өөрчлөх шаардлага үүсч байна. Энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.  

 

Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга:

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ерөнхийлөгч, УИХ, аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахаар хоёр жил ажиллаж байна. Гол зорилго нь гурван сонгуулийг тус, тусад нь салгах. 2015 онд энэ гурван сонгуулийг нэг хуультай болгосон. 2016 оноос хойш энэ хуулиар сонгууль явуулсан. Гэтэл Нэг хуулийг гурав салгаж гурван тусдаа хууль болгосон.

2018 онд 26 улс төрийн нам, найман төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хоёр удаа явуулсан. Мөн 410 гаруй санал ирсэн. Тогтолцоо, сонгууль зохион байгуулахтай холбоотой шилжилт хөдөлгөөн, сонгуулийн маргаан, сонгуулийн сурталчилгаа, хугацааны талаар саналууд ирсэн.

Яагаад гэвэл сая өөрчлөгдсөн Үндсэн хуульдаа бид Монгол улс цаашид мажоритар тогтолцоотой байна гээд тунхаглачихсан. “УИХ-ын гишүүнийг Монгол улсын эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар шууд сонгоно” гэж заасан. Шууд сонгоно гэдэг нь мажоритор тогтолцоо.

Гэхдээ мажоритар нь дотроо таван янз байна. Улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог/2008, 2010/, жижиг тойрог, мажоритор том, жижиг тойрог байж болно.

Харин бидний ажилласан хуульд

Өөрөөр хэлбэл, иргэд хоёр сонголт хийнэ. Улсын том тойрогт орж ирсэн 26 хүнээс нэг сонголт хийнэ. Мөн өөрийн тойрогт нэр дэвшиж буй хүний төлөө нэг сонголт хийнэ.

Сонгуулийн хуульд цахим хуудасны асуудлыг тусгаж өгсөн үү?

-Манай улс фэйсбүүк хэрэглээгээр Азидаа нэгдүгээрт орсон. 2,1 сая хүн фээсбүүк хэрэглэж байна. Тиймээс фэйсбүүк компани ч улс орны дотоод асуудалд бага оролцох бодлого баримталж тодорхой бүтцийн өөрчлөлт хийж байгаа юм байна. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд гурван удаа ирж Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтарч ажиллан, сонгуульд фэйсбүүкээс шууд нөлөөлөх нөлөөллийг аль болох багасгах, нэр дэвшигчдийн нэр хүндэд халдахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн Харин сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс өөрсдийн гэсэн албаны нүүр хуудастай байх шаардлагыг тавьж байгаа юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.