Байгалийн түүхийн музейг Монгол улсын ууган архитекторчдын нэг Б.Чимэдийн зургаар 1953-1956 хооронд монгол, хятадын барилгын анги барьж байгуулж байээ. Төмөр бетон шугаман суурьтай, 64-ын даацын тоосгон ханатай, давхар дундын болон адрын модон хучилттай, модон шувуун төмөр дээвэр бүхий энэ барилгыг 150 жилийн насалжилт элээх барилга гэж 1974 онд тодорхойлж байсан байх юм. Барилгын нүүрэн тал коринфын сонгодог багана дээр луун болон ургамалын хээ угалз, бадамлянхуа соёмбо үсгийг архитекторч Б.Чимэд загварыг нь гаргаж хятад урчуудаар хийлгэсэн түүхтэй аж.
Гэвч Монгол улсын Засгийн газар олон түмний эсэргүүцлийг үл тоон музейн барилгыг нураахаар шийдвэрлээд зогсохгүй, өнөөдөр хашааллаа. Соёлын үнэт өвөө хайрлан хамгаалдаг ирээдүйг олонх нь хүсэж байна. Энэ нь намын мөрийн хөтөлбөрөөс илүү үнэ цэнэтэй юм.