"Эрдэнэс Тавантолгой" компани 2019 онд нүүрсний борлуулалт, тээвэрлэлт, экспортынхоо төлөвлөгөөг 140 гаруй хувиар давуулан биелүүлж байгаа ажээ. Тиймээс хамтран ажилладаг тээвэрлэгч компани, аж ахуйн нэгж, жолооч нарынхаа дундаас шилдгүүдийг шалгаруулдаг “Саятан жолооч” уралдааныг зохион байгуулжээ. 285 сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, жолооч нарын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлжээ.
Ингээд бусдаасаа тээвэрлэлт, борлуулалт, ирээсээрээ шилдэг байж чадсан 5 шилдэг компани, "Шилдгийн шилдэг" эрэгтэй 2, эмэгтэй 2 жолоочид тус бүр 5 сая төгрөг, "Шилдэг жолооч" 80 хүн тус бүрт 2 сая, "Осолгүй манлай" 40 жолоочид мөн хоёр, хоёр сая төгрөг гардуулж өгсөн юм.
"Эрдэнэс Тавантолгой" компани 2019 онд нийт 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 орчим сая тонн нүүрс тээвэрлэжээ.