Ирландын далайн эрэгт нэгэн нууцлаг хөвдөг модон байшин гурван жилийн өмнө тулж иржээ. Жирийн нэг модон байшин бус далайн усан дээр хөвөхөөс гадна нарны эрчим хүчээр цэнэглэдэг хавтан бүхий хэн нэг зохион бүтээгчийн өвөрмөц шийдэл, нууцлаг бүтээл байсан юм.
Гэвч хэн үүнийг зохион бүтээж, хаанаас хөвж ирсэн нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд нууцлаг байжээ.
2016 онд Баллигласс эргийн хамгаалалтын албаны ажилтан Майкл Хөөрст хөвдөг модон байшинг Маё хотын эргээс шөнө олжээ. Аяны чиргүүл мэт харагдаж байсан завин дээр “Намайг Рик Смолл гэдэг. Би энэ бүтээлээ орон гэргүй залууст хандивлаж байна. Ямар нэг өр зээлгүй, түрээсгүйгээр тэдэнд сайхан амьдрал бэлэглээрэй” гэсэн өгөөмөр зурвасыг үлдээсэн байв.
Эргийн хамгаалалтын ажилтан Хөөрст завины талаар Facebook хуудсандаа нийтэлсний дараа хэвлэл мэдээллийнхэн, орон нутгийн иргэд байшинг ихэд сонирхон ирж үзэх болжээ. Байшингийн эзнийг эрэл сурал болон хайсан ч Ирландын нутгаас олдоогүй тул Бингхэмстоуны орчимд байдаг олон нийтийн нийгэмлэгт бүтээлийг нь хандивласан байна.
Өнгөрсөн долоо хоногт завийг олж байсан ажилтанд нэгэн сэтгүүлчээс зурвас ирж, гурван жилийн турш сураггүй байсан эзнийг нь олсон тухай хэлснээр өгөөмөр зохион бүтээгчийг олжээ. Жинхэнэ эзэн нь байшин олдсон Ирландын Маё хотоос 3,200 км-ын хол зайд Канадын Ньюфаундлэндэд оршин суудаг Рик Смолл гэгч 62 настай зохион бүтээгч болохыг мэдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com