СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Энхцэцэг: Мажоритар тогтолцооны олон мандаттай нэг тойрог хувилбарыг Зүүн Тимор зэрэг жижиг улс л хэрэглэдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ талаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа. 

-Үе үеийн парламент сонгууль бүрийн өмнө хуулиа өөрсдөдөө ашигтай байдлаар өөрчилдөг жишиг тогтчихлоо. Энэ удаа ч байдал давтагдаж байна. Судлаачийн хувьд та үүнийг хэрхэн хардаг вэ?

-Ардчилал сайн хөгжсөн улсуудад Сонгуулийн тухай хууль нь тогтвортой байдаг. Манай улсын хувьд ардчилалд суралцаад явж байна. Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль явуулсан нь харьцангуй шинэ, суралцаж байгаа гэсэн үг. Энэ утгаараа Сонгуулийн тухай хууль сонгууль бүрийн өмнө өөрчлөгдөж байгаа ч аажимдаа тогтворжих байх.

Гэхдээ өнгөрсөн хугацааны хуулиудын өөрчлөлтийг харахад, процессын хувьд янз бүрийн маргаан гарахаас сэргийлсэн сонгогчдын нэрсийн жагсаалт болон саналыг автоматаар тоолох, дүнг түргэн шуурхай дамжуулдаг гэх мэт дэвшил гарсан. Үүнийг олон улсын ажиглагчид ч хэлдэг. Нөгөө талаас Сонгуулийн тухай хуульд оруулж байгаа өөрчлөлтийг ямар байдлаар хийж байгааг анхааралтай харах ёстой. Жишээлбэл, өнгөрсөн сонгуулиар хуульд оруулсан өөрчлөлт сонгуулиа сайжруулах гэж хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй. 

Үүнд олон улсын болоод дотоодын судлаачид, ажиглагчид ч шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ мэт асуудалд бид маш болгоомжтой байх ёстой. Сонгуулийг шударга явуулах зорилгоор хуульд гар хүрч, олон улсын сайн туршлагыг авч хэрэгжүүлж байгаа бол буруу гэхгүй. Гэтэл өөрсдийнхөө сонгогдох боломжийг ахиулах үүднээс сонгууль дөхсөн үед хуульд өөрчлөлт оруулах нь маш хортой. Энэ нь эргээд сонгогчдын сонгуульд итгэх үйл явцыг бууруулах, тэр нь даамжраад ардчилалд итгэх иргэдийн итгэл багасах хор нөлөөтэй. Тийм учраас ийм байдлыг дахин гаргахгүйн тулд явах ёстой. 

-УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцэх Сонгуулийн тухай хуулийн төслийг үзлээ. Яаж зохицуулах нь тодорхойгүй, ойлгомжгүй олон заалт байна. Та бүхэн төсөлд саналаа тусгуулж байгаа юу?

-Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст хуулийн төслийг нийтэлж, бүтэн жилийн турш санал авсан. Энэ хүрээнд саналуудаа өгсөн. Тэр дагуу ажлын хэсэг нэгтгээд, хуулийн төслийг боловсруулсан гэж бодож байна. Өдийг хүртэл нэлээд нээлттэй процесс өрнөсөн байх. Гэхдээ эцсийн дүнд төсөл хэлбэрээр боловсруулагдаж гарахдаа ямар зүйлүүд тусгагдсан вэ гэдгийг мэдэхгүй байна.

Ямартай ч төсөл нээлттэй хэлбэрээр хэлэлцэгдэж, судлаачдын байр суурийг оруулах ёстой гэж бодож байгаа. УИХ-аар хэлэлцэх хугацаа нэлээд богино байна. Гэсэн ч парламентад суудалгүй намууд байр сууриа илэрхийлэх боломжийг олгох ёстой. Төсөлд намууд хаанаас санхүүжиж байгаа нь сонгуулийн өмнө ил тод болох юм байна. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг сонгуулиас хэд хоногийн өмнө ил болохоор хуулийн төсөлд туссан байна лээ. Энэ бүхэн сонгогчид сонголтоо хийхэд дөхөм болгох байх. 

-Судлаачийн хувьд сонгуулийн тогтолцоо ямар байх ёстой гэж үзэж байна вэ?

-Сонгуулийн хуультай холбоотой намуудын дунд өрнөдөг гол маргаан нь тогтолцооны асуудал байдаг. Өмнөх сонгуулиар холимог тогтолцоогоор явж байснаа 2016 онд жижиг можаритар систем рүү шилжсэн. Эмэгтэйчүүд, залуус гээд нийгмийн төлөөллийг парламентад илүүтэй оруулж ирэхэд холимог тогтолцоо зохимжтой.

Дээрээс нь сонгуулийн зардлыг тодорхой болгох шаардлага бий. Сонгуулиас сонгуулийн хооронд зардал нэлээд өсөж байна. Холимог тогтолцоогоор сонгууль явуулахад нэр дэвшигчийн хувьд зардал хүнд тусах нь бага байдаг. Сонгуулийн тогтолцоонд хамгийн гол асуудал нь төлөөллийг хэрхэн хангах вэ гэдэг. Ямар байдлаар сонгуулиа явуулбал төлөөллийг сайн хангах вэ гэдэг нь маш чухал. Судлаачдын зүгээс энэ асуудлыг маш сайн ажиглаж байгаад санал, зөвлөмж хэлж оролцох байх. Одоохондоо төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээгүй учраас хэлэхэд эрт байна. 

-Манай улс долоон удаа сонгууль явуулахдаа дөрвийг нь жижиг мажоритар, гурвыг нь томсгосон тойргоор хийжээ. Бид жижиг мажоритар тогтолцооны сул талыг хангалттай амслаа. Гэтэл улстөрчид энэ тогтолцооноос салах дургүй юм?

-.

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө “Улс нэг тойрог-76 мажоритар” гэсэн тогтолцоог сонгосон тухайгаа хэлсэн. Энэ тогтолцооны тухайд та юу хэлэх вэ?

-Энэ маш ховор байдаг тогтолцоо. Зүүн Тимор гээд жижиг улсад энэ тогтолцоо хэрэгждэг. Өмнө нь Тайвань, Япон зэрэг улсад энэ тогтолцоо байсан ч хор нөлөө ихтэй байснаас больсон. Сонгогчдын саналыг татахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг Японд хэрэгжиж байсан энэ хуучин тогтолцооны талаар судалгаа, бие даасан ном хүртэл гарсан байдаг. Үүнтэй холбоотой том тойрог дотор мажоритар буюу хамгийн их санал авсан хүн сонгогддог систем тохирохгүй гэж япончууд 1994 онд үзсэн юм билээ. Тайваньд ч ялгаагүй. Одоо энэ улсууд холимог тогтолцоо руу шилжсэн. 

-МАН-ын Удирдах зөвлөл 50:26 гэдэг хувилбарыг сонгожээ. 26 хүн намын жагсаалтаар орж ирнэ гэсэн үг үү?

-Хэлбэрээ яаж сонгох вэ гэдгээс хамаарна. Нарийн зохицуулалтыг нь сонсож байж санал хэлэх боломжтой. 50:26 гээд 26 нь улс нэг тойрог гэвэл пропорционал болно. Гэхдээ саналыг яаж тооцох вэ гэдгийг нь сонсож байж пропорционал уу, мажоритар уу гэдэг нь тодорхой болох юм.

-Сонгуулийн зардлын асуудалд хэрхэн хандах ёстой юм бэ?

-Зардлыг улс төрийн намтай уялдуулж зохицуулах шаардлага байна. Санал худалдаж авах асуудал өнөө хэр бидний толгойн өвчин хэвээр байгаа. Үүнийг зохицуулах арга нь Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох. Санхүүжилтийн эх үүсвэр тодорхой, юунд зарцуулж байгаагаа байнга тайлагнадаг болмоор байна. Бусад улсыг харахаар зардлынхаа ихэнхийг хэвлэл мэдээллийн сурталчилгаанд зарцуулдаг.

Харин манайд хууль бус зүйлд зарцуулж байгаа хандлага явдаг. Түүнийг баталгаажуулах гэхээр баталгаатай мэдээлэл байдаггүй. Сонгуулийн сурталчилгааны гол зорилго нь сонгогчдод маш сайн мэдээлэл өгөх байтал манайд тэгш бус өрсөлдөөн, сонгогч тэнцвэргүй мэдээлэл авах байдал байсаар байна. Үүнд бид зайлшгүй анхаарч, цэгцлээд ирвэл бодлогын мэтгэлцээн өрнөж, кампанит ажлын зөв соёл тогтоно. 

-Сонгуулийн зардалтай холбоотойгоор хүссэн хүсээгүй Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах нь гэж харж байна. 2005 оноос хойш гар хүрээгүй уг хуульд ямар зохицуулалтууд тусах шаардлага байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намын санхүүжилт ил тод төрөөс санхүүжихээр заасан. Манайх өнөөг хүртэл улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг тусад нь зохицуулж ирсэн. Тусдаа хуулиар зохицуулж болох ч энэ хоёр уялдаатай зүйл учраас цогцоор нь авч үзэх ёстой. Улс төрийн намын тухай хуульд төрийн санхүүжилт болон санхүүжилтийнх нь ил тод байдал илүү нарийн тусгагдах байх.

Үүнтэй сонгуулийг яаж холбогдуулж зохицуулах вэ гэдгийг ч бодолцох ёстой. Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш эд зүйл тарааж болохгүй гэдэг заалт учир дутагдалтай байгаа. Энэ мэт тулгамдаад байгаа асуудлыг Улс төрийн намын тухай хуульд тусгах шаардлага байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар парламентад авсан суудлынх нь тоогоор намуудад санхүүжилт өгч байна. Мөн сонгуулийн дараа тухайн намын авсан нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож, санхүүжилт олгодог. Энэ бол парламентад суудалтай намуудын хувьд яригддаг ч санхүүжилтийнх нь маш өчүүхэн хувийг эзэлж байна. 

Зардлыг улс төрийн намтай уялдуулж зохицуулах шаардлага байна. Санал худалдаж авах асуудал өнөө хэр бидний толгойн өвчин хэвээр байгаа. Үүнийг зохицуулах арга нь Улс төрийн намын санхүүжилтын тухай хуультай болох. Санхүүжилтын эх үүсвэр тодорхой, юунд зарцуулж байгаагаа байнга тайлагнадаг болмоор байна. Бусад улсыг харахаар зардлынхаа ихэнхийг хэвлэл мэдээллийн сурталчилгаанд зарцуулдаг. Харин манайд хууль бус зүйлд зарцуулж байгаа хандлага явдаг. Түүнийг баталгаажуулах гэхээр баталгаатай мэдээлэл байдаггүй. Сонгуулийн сурталчилгааны гол зорилго нь, сонгогчдод маш сайн мэдээлэл өгөх байтал манайд тэгш бус өрсөлдөөн, сонгогч тэнцвэргүй мэдээлэл авах байдал байсаар байна. Үүнд бид зайлшгүй анхаарч, цэгцлээд ирвэл бодлогын мэтгэлцээн өрнөж, кампанит ажлын зөв соёл тогтоно. 

-Эндээс улс төрийн намын төлөвшил их, бага хэмжээгээр харагдах нь ээ. Та судлаачийн хувьд асуудлыг хэрхэн харсан бэ?

- гэдэг. Ер нь бол нам нь нэр дэвшигчээ дэмжиж, санхүүжүүлэх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Тэгэхээр нэр дэвшигчид тавих хамгийн эхний шалгуур санхүүгийн чадвартай байх гэхээр сонгогчдын хүсээд байдаг мэдлэг, боловсролтой хүмүүс нь шигшигдэж үлдээд байна. Ийм гаж үзэгдэл, тогтолцоо байгаа учраас намуудыг төрөөс санхүүжүүлэх ёстой гээд Үндсэн хуульд тусгачихлаа. Үүнийг хөрсөн дээр хэрхэн буулгаж, Монголын нөхцөлд тааруулах вэ гэдэг асуудал яригдах ёстой. Үүнтэй холбоотой холбогдох бүх хуульд өөрчлөлт орох байх. 

-Өмнөх сонгуулиар маш олон асуудал гарч байсан. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх ёстой байх. Та бүхэн энэ асуудалд судалгаа хийсэн үү?

-Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой олон дэвшил гарсан. Бүртгэл сайжирсан нь сайн хэрэг. Гэхдээ 2016 оны сонгуулийн үеэр Сонгогчдын боловсрол төв шууд утас ажиллуулахад өөрийнх нь амьдардаг хаяган дээр танихгүй олон хүн шилжиж ирсэн гэх гомдол хамгийн их гарсан. Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст байсан одоо хэлэлцэх гэж байгаа төслийг харахаар сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх дээр нэг дэвшилттэй тал гарсан байна лээ.

Тэр нь тухайн сонгогч өөрийнхөө хаяган дээр байгаа хүмүүсийг харах боломжтой болсон байсан. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь бүртгэлтэй холбоотой маргаантай зүйл байвал гомдол гаргаж болохоор л заалт байсан. Гэхдээ хаяган дээр нь олон хүн байвал түүнийг хэрхэх вэ гэдгийг огт тусгаагүй. Үүнээс үүдээд сонгогчдын саналаа өгөх идэвх нь буурах вий дээ. Энийгээ яаж шийдэх вэ гэдгийг тодорхойлмоор байна. Дээрээс нь сонгуулийн санхүүжилтийн хяналтыг цогцоор нь авч үзэх шаардлага үүссэн. Улс төрийн нам, нэр дэвшигчдийн ирүүлсэн тайланг аудитын байгууллага хэдий хугацаанд ямар нарийвчлалтайгаар иргэдэд ил болгох вэ гэдэг асуудал бий.

Иргэдэд ил болсноор хяналт тавих боломж үүснэ. Ямар нэг зөрчил байвал гомдол гаргах, санал хэлэх хэмжээний мэдээлэл байх ёстой. Тухайлбал, иргэдээс авч байгаа хандивт зөвхөн нэр, мөнгөн дүн байдаг. Энэ тохиолдолд ижил нэртэй олон хүн байдаг. Ийм мэдээллийг ил болгож яах юм. Ядаж л хувь хүний нууцад хамаарахгүйгээр тухайн хандив өгсөн ижил нэртэй олон хүнийг ялгаж таних мэдээллийг ил болгох ёстой. Энэ асуудлыг УИХ хэлэлцүүлгийн шатанд ярих шаардлага бий. 

-Ямар байдлаар шийдвэл зүгээр вэ?

-. Цагдаагийн байгууллагад өгдөг ч мөн л мэдээлэл нь ил тод бус байдаг. Тухайлбал, хэдэн хувьд нь ийм төрлийн гомдол ирсэн бэ гэдгийг мэдэх боломжгүй. Мөн хэдий хугацаанд шалгаж, ямар шийтгэл оногдуулах нь ч тодорхойгүй байдаг.

Ганц жишээ хэлэхэд, Эстони улсад сонгуулийн санхүүжилттэй холбоотой маргааныг тусдаа байгууллага хариуцаж байна. Сонгуулийн зөрчил, улс төрийн хяналтын хороо гэдэг байгууллага нь цахимаар мэдээллийг аваад маш хурдан хугацаанд ил болгодог. Ямар нэг гомдлыг тухайн хороо “Үүнийгээ тайлбарла” гэж нэр дэвшигчид, намаас шаарддаг. Үндэслэлээ ирүүлээгүй, эсвэл гэмт хэргийн шинж чанартай гэж үзвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Манайд хяналтыг цогцоор нь шийдэж чадаагүй байх жишээтэй.

-Нэр дэвшигчдийн хөрөнгө орлого сонгуулийн өмнө гэнэт огцом өсдөг. Санхүүжилт ил тод биш байгаатай холбоотой юу?

-Нэр дэвшигчид хандив, намаас, өөрийн гэсэн гурван эх үүсвэрээс санхүүждэг. Намын болон өөрийн хөрөнгөд ямар нэг хязгаар байдаггүй. Тэгэнгүүт, 2016 оны сонгуулийн үеэр маш их хэмжээний мөнгийг өөрийн хөрөнгө гээд зардлын дансандаа хийчихсэн. Түүнийгээ бэлнээр зарлагадсан асуудлууд гарсан. Тэр нь яг өөрийн хөрөнгө мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Ийм хяналт байгаагүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг ил болж байна. Тэгэхээр харьцуулж үзэх ёстой. Тухайн хүн хандив аваагүй, өөрийн хөрөнгөөр сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлсэн гэвэл тэр хөрөнгийнх нь хэмжээг ил болгож, тусгаж оруулах шаардлага байгаа. 

-Намуудыг төрөөс санхүүжүүлнэ гэхээр борооны дараах мөөг шиг улс төрийн хүчнүүд олширчих юм биш үү?

-Тийм учраас ямар шалгуур байх вэ гэдгийг маш тодорхой болгох ёстой. 

-Олон нийтийн сүлжээг хянах зохицуулалт Сонгуулийн тухай хуулийн төсөлд орж байгаа гэсэн. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Хэрхэн зохицуулах талаар сайн туршлага алга. Энэ асуудал дэлхий нийтэд толгойн өвчин болж байна. Энэ долоо хоногт хуулийн төсөл ил болно. 

С.Батзаяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.