™ watch
Нийгэм | 1 долоо хоногийн өмнө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан хэрэгт УИХ-ын 12 гишүүн, гурван сайдыг шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нар “Н.Номтойбаяр УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олго” гэх үүрэг даалгавар өгсөн хэмээн мэдүүлжээ. 

Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд болон төрийн томоохон албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэг өнгөрсөн жил илэрсэн. Тухайн үед УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, яамдын дэд сайд, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, МАН-ын нэр бүхий дарга нар хэдэн тэрбумаар нь зээл авсан нь тогтоогдож, багагүй шуугиан тарьж байсан.

Өдгөө энэ хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Тэгвэл ЖДҮХС-гийн хэрэгтэй огт ялгаагүй өөр нэг томоохон хэргийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөн л төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан танил тал, өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа зээл авч өгсөн хэрэг шалгагдаж эхэлжээ.

Тодруулбал, Өнгөрсөн сард билээ.

Тэднийг хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан байдаг гэнэ.

Тус удирдамжийн дагуу Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагджээ. Гэвч төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг нэг ч удаа хуралдалгүйгээр улсын төсвөөс дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг 27 аж ахуйн нэгжид олгосон байна. Энэ нь Монгол Улсын олон хууль, тогтоомжийг илтэд зөрчсөн үйлдэл болсон байна. Ингээд АТГ-аас дээрх хэргийг шалгаж эхэлсэн аж.

Хэрэгт шалгагдаж байгаа (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар “Тухайн үед манай яамны сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон. Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ. Бүр сайд зээл авах компаниудын жагсаалтыг бидэнд өгсөн. Өгсөн жагсаалтын дагуу зээл олгосон гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм. 

УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ГУРВАН КОМПАНИ ЗЭЭЛ АВЧЭЭ

. Гэтэл шалгалтаар нэр бүхий яамдын сайд, УИХ-ын гишүүн, дэд сайд, хэд хэдэн яамны төрийн нарийн бичгийн дарга, НИХТ, дүүрэг, аймгийн Засаг дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байдаг компаниуд зээл авсан гэдэг нь тогтоогджээ.

Хамгийн сонирхолтой нь, өмнө нь . Мөн Монголын урдаа барьдаг томоохон компаниудын төлөөлөл гэдгээрээ олны танил болсон гурван ч УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани 150 сая төгрөгийн зээлийг хууль зөрчөөд авчихсан байгаа аж. Түүнчлэн УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний хамаарал бүхий гурван ч компани тус сангаас зээл авчихсан байгаа гэдгийг онцольё.

АТГ-аас энэ хэрэгтэй холбоотойгоор хэрэг бүртгэл нээж, нэр бүхий 27 компанийн захирлуудаас байцаалт авч эхэлсэн байна. Мөн УИХ-ын 12 гишүүн, гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, хоёр дэд сайд, аймаг, дүүргийн хоёр Засаг даргыг шалгаж эхэлжээ. Удахгүй тэднээс тайлбар мэдүүлэг авах юм байна. 

УЛСТӨРЧДИЙН КОМПАНИ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ЗЭЭЛ АВДАГ БОЛСНООС ОЛОН КОМПАНИ ДАМПУУРСАН

Энэ талаар нэгэн эх сурвалж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2016-2017 онд маш олон компани зээл хүсэж материал өгсөн байдаг. Гэвч бичиг баримтаа бүрдүүлж өгсөн компаниудаас нэг нь ч шалгараагүй. Тухайн үед ямар шалтгаанаар компаниуд шалгараагүй талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас бид асууж байсан.

Гэвч бидэнд тодорхой мэдээлэл огт өгөөгүй. Яамны мэргэжилтнүүд “Та нар бүрдүүлэх материалаа дутуу, буруу бүрдүүлсэн болоод л тэнцээгүй байгаа шүү дээ” гэж байсан. Харин ганц нэгхэн албан тушаалтан “Сайдын хамаарал бүхий компаниуд энэ удаад зээл авсан” гэж ярьж байсан. Тухайн үед ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр шууд зээл олгосон ноцтой асуудал одоо яригдаж эхлээд байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шударгаар шалгаж тогтоох ёстой.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олдож, ямар нэгэн улстөрч танихгүй бор зүрхээрээ явж ирсэн компаниуд олноороо дампуурсан. Улстөрчдийн хууль бус үйлдэл биднийг дампууруулсаар байна. Хэрвээ төрөөс олддог зээл, тусламж ном журмынхаа дагуу олгогдож байсан бол жинхэнэ хөдөлмөрөөрөө зүтгэж байсан олон аж ахуйн нэгж, компани дампуурахгүй, үүсгэн байгуулагчид нь өчнөөн өр зээлэнд унахгүй байсан” гэв. 


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэд олон түмэн
1 долоо хоногийн өмнө
64.119.27.120

Бид нараар тохуурхаж тоглож даажигнаж байгаа юм шиг эхлээд нэг их сүр,сайд дарга гишүүн төдөн хүнийг тэр тэрнийг шалгаж эхлэлээ,яллагдагчаар татлаа гэнэ,тэгээд л нам,хэсэг хугацааны дараа хөөн хэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болголоо,эсвэл тэр хугацааг нь хүлээгээд хэргийг буцаалаа,ийм л порцес явагдаж байгаашүүдээ,ийм байж эхлээд зарлах ямар хэрэг байна,зарлагчын нэр хүнд л унахын нэмэр,тэрэнд орвол чимээгүй байж байгаад ганц нэг юм шийдвэл харин түүнийгээ мэдээлэж байвал дээр биздээ.

Chuka
1 долоо хоногийн өмнө
103.9.90.39

ali ch nam ni bsan hulgaich narig ilruulj shiitgeh heregtei

Орхон.
1 долоо хоногийн өмнө
122.201.22.241

Ард иргэддээ үйлчлэх биш өөрийнхөө амьжиргааг л бодож ХУрал руу санаархал зүтгэдэг гэж ойлгогдохоор юм болоод байна. Дараа сонгуульд итгэж сонголт хийх амаргүй юм шив дээ.

Орхон
1 долоо хоногийн өмнө
122.201.22.241

Хариуцлага тооцохдоо хатуу чанга баймаар.Хууль хэрэгжилт чанга байвал ингэж давраахгүй шүү дээ.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.89.35

Муу бузарууд. Хулгайчуудыг алаад өг

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.21.109.109

Хамгийн нэн ядуу эмзэг бүлгийнхэнд үйлчилдэг яамныхаа сайдаар ядуу иргэдийн амьдралыг огт мэдэхгүй төсөөлөх ч гүй ,монголын хамаг баялгийг хуу хамсан цмтгалан нь дэндсэн хүнийг тавьж л бдаг.миeэгийнхний хийсэн аэил.нөгөөх нь бас МАК д ажиллалаг,сонгуулийг нь удирдсан ямарч мэдлэггүй хүнээ агeнтлагийн даргаар тавьдаг.Угаасаа эдний зорилго ийм л бсан ш дэ.

зочин
1 долоо хоногийн өмнө
103.9.90.130

УИХ-маань иргэд ард түмэндээ биш өөрсдөдөө тохирсон хууль дүрэм журам батлуулаад л өөр хоорондоо яс булаалдсан амьтан шиг цагийг нөхцөөдөг нь гутамшигтай байдаг тул түүнийг дагаад хэвлэл мэдээлэл нь чөөр зүйл үзүүлж харуулж чадхаа байсан даа эцэст нь эдний хэрүүл хараалыг үзхийн тулд л татвар төлөгчид болж хувирлаа даа гутамшигтай байна.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.14

Манай аймаг бол бүүр завхарсан дарга нар авгай хүүхэд өөрсдийн хүмүүс ардын нам гээд л явчихсан шалгах л хэрэгтэй.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.11

Номтойбаяр гэгч этгээд монголын төрд орж ирсэнээр ард иргэдийн амьдрал мэдэхгүй,эрдэм ном төгс бус нэгэн жаал хүү ард түмэн бидний амьдралаар тоглож хуул хяналтгүй үйл ажиллагаа хийж буй нь тодорхой харагдаж байна.Түүнийг төрд байхад тохиромжгүй нэгэн гэж хардаг.

Chuka
1 долоо хоногийн өмнө
103.9.90.39

Ene Nomtoid hiihgui yum algaa.Ene 60 terbumiinhanhiig negiig ni ch dahij devshuulj bolohgui.Huk uchriig ni oloh baigaa.MAN.d mundguud bii.Zorigtoi hulgaich naraa jiichhvel MAN ch uks8g manduulna shuu.Utaag har l daa.20 jil hen ch hiigeegui.Huk hiichlee.Utaagvene jil 60%,ireh jil 80%, 21 ond bur utaagui bolgono gej zutgej bgaa mongol hurandaag bi er hunii huvid urgelj demjine

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.62

үнэншдээ бор зүрхээрээ яваа бүхл хүмүүс дампуурч бнадоо

Зочин
1 долоо хоногийн өмнө
150.129.141.88

ЖДҮ зээл авч чадахгүй бизнэс хиййхэд их хэцүү л байна да. Хэдэн хүнийг ажилтай орлоготой улс ороноо уул нь хөгжүүлмээр л байх юм...

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.46.120

За альч нам төрийн эрх барьж байх үедээ 90 оноос хойш мйм л байсан байхдөө харин Хүрэлсүхийн засагын үед ио болж байгаа юм бишүү

Гаани
1 долоо хоногийн өмнө
103.10.22.50

Төрд шургалсан бузар хулгайч нарыг нэг бүрчлэн шалгаж хуулийн хариуцлагыг хэд нугалан эдлүүлэхгүй бол улс орноо дампуурууллаа!

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.88.205

Аливаад үл суурьтай няхуур ханддаг шударга ил үгтэй улс төрд байх ёстой л хүн гэж боддог

Mongol hun bn
1 долоо хоногийн өмнө
202.126.89.172

Ene chin odoo turd bid chin deermiin bulge gemt etgeeduudiig gar urguud ongotson bn sh de! Ed chin haana l siimhii bn tend l mungu oloh don ni shugeltsiin bishu !,Ene chin odoo tur bish huviin nariin suuldee boltson bn sh de!! TUI CHERT!!

Зочин
1 долоо хоногийн өмнө
122.201.21.162

Яасан ханж цадамгүй шунал вэ хахаж үхэх өдөр нь удахгүй байлгүй дээ

zochin
1 долоо хоногийн өмнө
59.153.112.126

Shalgaltiin ur dun chuhal shuu, hulgaich nariig bugdiig ni alahiimcan. Ner holbogdson Buzaruudiig dahij songoh ni bitgii hel shorond ni yavuulah heregtei

Зочин
1 долоо хоногийн өмнө
64.119.19.187

хуугаар нь хамдаг юм байна доо ёстой.

Зочин
1 долоо хоногийн өмнө
103.26.193.143

Нямдаваа Ховдын хөдөлмөр, халамжийн газрын даргатай л хамт УИХ-д нэр дэвшинэ гээд л хөдөө сумуудаар их яваад байх шиг байсан. Ийм муухай хулгайч байсан юмуу?

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.