Мальт улсын бизнес эрхлэгч Йорген Фенечийг 2017 онд бусдын гарт алуулж амиа алдсан сэтгүүлч Дафне Гаруана Гализиагийн хэрэгт гар бие оролцсон гэж үзэн ял оноохоор болсон байна.
Нэр хүндтэй бизнес эрхлэгч Фенеч гэм буруугаа хүлээхээс татгалзсан ба түүнтэй хамт гэмт хэргийн бүлэглэлийн дөрвөн гишүүнийг буруутгажээ. Валеттад болсон шүүх хуралд хохирогч блогчин сэтгүүлчийн ар гэрийнхэн байлцсан байна.
Каруана Гализиагийн үхэл Мальтын Засгийн газрын түвшинд яригдаж, түүний аллагыг мөрдөн шалгах явц бүтэлгүйтсэн тохиолдолд Ерөнхий сайд Жосеф Мускат огцрох хүртэл ноцтой нөхцөл байдал үүсчээ.
Энэ долоо хоногт сэтгүүлчийн үхлийн хэргээр байцаалт өгсөн Ерөнхий сайдын нэгдүгээр туслах Кэйт Шембри огцорсон бол Аялал жуулчлалын сайд Конрад Мицци мөн огцорч, Эдийн засгийн сайд Крим Кардона өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзсэн байна.
Эдгээр гурван албан тушаалтан шүүх хуралд оролцохоор хүлээж байгаа ч цагдаа нар сэтгүүлчийн аллагын гол захиалагчийг олж, чухам яагаад автомашинд дэлбэлж онц хэрцгийгээр хороох болсон шалтгааныг тодруулахад анхаарч ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: www.bbc.com