СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦАГ АГААР: 12-р сарын дундуур хүйтний эрч чангарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ.

Ихэнх арван хоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын хойд хэсгээр -22, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр  орчмоор -8, бусад нутгаар -16 байдаг. Түүнчлэн уур амьсгалын дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30 см, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Харин энэ жил

Эхний арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -28-33 градус, өдөртөө -15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -39-44 градус, өдөртөө -28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус, бусад нутгаар шөнөдөө -29-34 градус, өдөртөө -18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -15-20 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23-28 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг, Өвөрхангайн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -14-19 градус, бусад нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч нэлээд чангарч Дархадын хотгороор шөнөдөө -39-44 градус өдөртөө -29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33-38 градус, өдөртөө -21-26 градус, бусад нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн, бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө -32-37 градус, өдөртөө -21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -16-21 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байх төлөвтэй.

. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд,  Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 18-20 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 12-14 м\с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй.   

Говийн аймгуудын ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 18-20 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Энэ сарын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллээс харахад сарын дундуур нутгийн ихэнхээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.