Хятад гэр бүлээс гаралтай Нью-Йоркод төрсөн нэрт жүжигчин Люси Лю кино урлагаас гадна дуучин, жүжигчин төдийгүй урлагийн хорхойтон. Дэлхийн хэмжээний од, хүний эрхийн элч тэрээр анх удаа бүтээлээ музейн үзүүлэнд дэлгэжээ. Сингапурын Үндэсний музейд нээгдсэн “Гэргүй эд зүйлс” гэсэн өвөрмөц нэртэй үзүүлэнд тавигдсан үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн өөр нэг ертөнцийг харуулсан уран бүтээлээс хуваалцаж байна.
Лю уран бүтээлээ анх удаа музейд дэлгэж тавихдаа “Уран бүтээлч хүний хувьд хамгийн чухал үе минь байлаа” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com