Ванда Денч эмээ гурван жилийн өмнөх Талархлын баяраар өөрийн ач хүү рүүгээ оройн зоогийн урилгаа зурвасаар бичиж явуулжээ. Ач хүүгээс нь хариу ирээгүй тул эмээ дахин зурвас бичсэн байна.
Тэр орой ач хүүгийнх нь оронд огт танихгүй Жамал Хинтон гэгч хүү таваг дүүрэн цацагт хяруулын мах барьчихсан баярын зоогонд зочилжээ. Эмээ ач хүүгийнхээ утасны дугаарыг андуурч буруу дугаарлуу урилга явуулсан бөгөөд Хинтон урилгаас татгалзалгүй хүрч ирсэн байв.
Харин энэ жил санамсаргүй байдлаар танилцсан эмээ хүү хоёр дөрөв дэх удаагаа Талархлын баярыг хамт тэмдэглэжээ. Хинтоны ярьснаар тэд зурагт үзэх аль эсвэл өөр ямар нэг зүйл хийдэггүй. Ширээ тойрон хоёр цаг орчим сууж хэрхэн амьдарч байгаа түүхээ хуваалцан ярилцдаг гэжээ.
Денч эмээ 2016 онд Талархлын баярын урилга явуулсныхаа дараа андуурсан гэдгээ мэдсэн ч Хинтоныг татгалзахгүй бол ирж болно, эмээ нар бүгдийг нь хооллодог шүү дээ хэмээн хэлжээ. Тэд одоо зөвхөн Талархлын баяр гэлтгүй бусад үед ч аж амьдралаас гадна ирээдүйн тухай ярилцдаг ойр дотно найзууд болсон байна.
Эх сурвалж: www.cnn.com