- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Муухай Монгол Хүн
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
LIVETV CONTENT
- Бусад категори
Дэлхийд танигдсан шилдэг уулчин, чөлөөт авирагч АНУ-ын иргэн 31 настай Брэд Гобрайт Мексик улсад хаднаас халтирч унан амиа алдсан байна. Тэрээр Мексикийн хойд нутгийн Эль Портеро Чикод байдаг 300 метр өндөр хаднаас чөлөөт буулт хийх гэж байгаад унажээ.
Түүнтэй хамт хаднаас бууж байсан 26 настай Айдан Жэкобсон ч мөн газар унасан бөгөөд арай нам дор байсан тул бэртэж гэмтсэн ч азаар амь насаа алдаагүй байна.
Гобрайт нь ямар ч бэхлэлт хамгаалалт, аюулгүй байдлыг хамгаалах тоног төхөөрөмж ашиглалгүй ганцаарчлан амь насанд эрсдэлтэй авиралт, буулт хийдгээрээ алдартай. Амь насаа алдах үедээ тэрээр хамтрагчтайгаа огцом өндөр эгц хаднаас олсоор дамжин бууж байжээ.
Авирагчид олсоор биеэ ороосон байсан ч аюултай арга гэж үздэг тул аль болох ашиглахгүй байхыг хүсдэг. Гобрайт нь Йосемите цэцэрлэгт хүрээлэнгийн алдарт хадан цохионд хамгийн хурдан гарч олонд танигдсан юм.
Уулчид, хаданд авирагчид түүнийг харамсалтайгаар амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Эх сурвалж: www.bbc.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
манай хайкерууд дунд энүүнээс ч онгироо алиалагч нар зөндөө бий.нэмээд уран цэцэн үг холбоно,дуу шүлэг бичнэ,нэг л их ахаа эгчээ болсон би чадна гэсэн хоолны савнууд.энэ юу ч биш.
Yamar nootd amitai togloom togloj bga bishde