™ watch
Хууль эрхзүй, Хэрэг зөрчил | 6 хоногийн өмнө

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн гуйлтаар МБА-ны удирдлагууд хууль зөрчсөн үү

Нийтэлсэн
6 хоногийн өмнө

Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 хоногийн өмнө

 

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгтэй холбоотой маш ноцтой баримтуудыг манай сайт цувралаар хүргэж байгаа билээ. Тухайлбал, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг "Би хяналт шалгалт гээд Монголын нутаг дэвсгэр дээр танихгүй ч амьтан алга, яг үнэнийг хэлэхэд. Ер нь бол би дандаа л хууль хүчний байгууллагынхантай харьцдаг. Энэ авгай намайг шоронд хийчихнэ дээ гэдгийг мэдэхгүй байна тээ. Би хийвэл зүгээр шууд асуудал алга. Утасдаад л наадахаа барь, ийм юм боллоо гэхэд энэн шиг хурдан юм яг үнэнийг хэлэхэд байхгүй" хэмээн сайрхан ярьж, бусдыг дарамталж буй ярианы бичлэгийг бид анх хүргэсэн билээ. 

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг хууль хүчний байгууллагынхныг хуруугаараа хөдөлгөж, хэнийг ч шалгуулж, мөрдүүлж чаддагийг харуулсан  нэгэн баримтыг Монгол Улсын иргэн С.Лувсандорж манай сайтад өгсөн ярилцлагадаа дурьдсан

Тодруулбал, иргэн С.Лувсандорж энэ оны гуравдугаар сарын 1-нд иргэн Б.Өнөрбаяртай зээлийн гэрээ байгуулж, 520 сая төгрөгийн зээлийг олгосон аж. Гэтэл Б.Өнөрбаяр авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү болон алдангийн хамт төлүүлэх нэхэмжлэл С.Лувсандорж гаргажээ. Улмаар нэхэмжлэгч, хариуцагч хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулж, Б.Өнөрбаяр зээлийн барьцаанд тавьсан орон сууцаа С.Лувсандоржид шилжүүлэн зээлийг хааж, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн байна. Иргэн Улмаар өөрийнхөө байрыг худалдан борлуулах гэсэн С.Лувсандоржийг эрүүгийн хэрэгт холбогдуулан Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгах болжээ.

Иргэн С.Лувсандоржийн өгүүлж буйгаар “Хоёр иргэний хоорондын маргаанд УЕП-ын орлогч, Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал, тус албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх, УБЕГ-ын удирдлага зэрэг өндөр албан тушаалтнууд хөндлөнгөөс оролцож, амаараа үүрэг даалгавар өгөх болсон” байна.

Хэрвээ Монгол Улсад хуульт ёс гэж байгаа бол ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн гуйлгаар иргэн С.Лувсандоржийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох үүрэг даалгаврыг өгсөн гэх Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал, тус албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх нарыг ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгах ёстой билээ. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12-т Эрүү шүүлт тулгах гэсэн зүйл заалт бий. Уг заалтад “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол...” хэмээн заасан байдаг.

Зөвхөн эл заалтаар тогтохгүй, 13.12 дугаар зүйлд заасан Хууль бусаар мөрдөж мөшгих ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал, тус албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх нарыг шалгах ёстой юм. 

Хэрвээ дээрх албан тушаалтнууд албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс хэт оролцож, хууль бусаар мөрдөн шалгах үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдвол “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, хоёр дахь заалт нь “Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх ял шийтгэлд унах юм. 

Өмнө нь яг ийм зүйл заалтаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, хошууч Г.Баасанжав, мэдээлэл, судалгааны ахлах ажилтан Г.Эрдэнэчимэг нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад эрүү шүүлт тулгасан, хууль бусаар мөрдөн мөшгөсөн хэмээн буруутган цолоо хураалгаж, цагдаагийн байгууллагаас халагдаж байсан юм.

Жирийн иргэнийг төрийн эрх бүхий албан тушаалтны үүрэг даалгавраар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан асуудалтай бид хэзээ ч эвлэрч болохгүй билээ. Энэ асуудалд АТГ-ынхан, ЦЕГ-ын усгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн маш анхааралтай хандана гэдэгт найдаж байна. 

Үүний тулд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн ажлын өрөөний болон гар утас, цахим харилцааны хэрэгслүүд, ЦЕГ-ын удирдлага, МБА-ны дарга, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга,  Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудын гар утасны харилцааны жагсаалтыг оператор байгууллагуудаас авч шалгахад л уг хэрэг илэрч болох юм. 

Төрийн албан тушаалтнууд албан эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрөөс хуулиар өгсөн эрх мэдлийг жирийн иргэнийг хохироох хэрэгсэл болгон ашиглаж байгаа явдалтай бид хэзээ ч эвлэрч болохгүй билээ.


Сэтгэгдэл (33)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Төрөө
6 хоногийн өмнө
139.5.218.216

Ха ха Шуналтай юмнуудийн амаар тэгээ л цагдаа ажиллаад байдаг гэж юу байхав дэ

Зочин
6 хоногийн өмнө
66.181.161.126

Пvрэвийн охидууд гэж балиар нахаал, дээшээ пялдага гарууд байдгийг мэдэх нэг нь мэднэ дэ. Энэний 2 дvvг таних юм байна. Энэ эгчтэйгээ 3лаа л нехрvvддээ хех няц болтлоо зодуулж, байнгын завхайралыг нь тэвчиж, салахгvйн тулд лам хуваргаар явж vйлийн vрээ эдэлж яваа еревделтэй амьтад л да. Тэрнийгээ мартах гэж бусдыг сvрдvvлж, бусдад томорч явдаг юм бна л да

зочин
6 хоногийн өмнө
192.82.71.129

цагдаа нэртэй мөрдөстөнгүүд шулмас авгайн гарт бна баатаржаваа юу боджийнөө

Зочин
6 хоногийн өмнө
66.181.177.99

энэ авгай болиочээ албан тушаалаа ашиглаж хүний эрхийг зөрчөөд бгаам бишүү

Ариунтуяа
6 хоногийн өмнө
103.80.211.104

ер нь хууль дүрмээ баримаар байгаа юм даа. цаг хугацаанд захирагдаж ажиллах ёстой. ажиллах хуулийн хугацаа нь дуусчихсан юм чинь ажлаа хүлээлгэж өгөөд л гар л даа. тэр нь шударга ёсонд нийцнэ. жаахан ч гэсэн шударга бай. алийн болгон бусдыг дарамталж явах гэсэн юм бэ. үүний дүү Оюунтунгалаг гэж адайр ааш, ярдаг яхир зантай ааш муутай хөгийн нэг тэнэг авгай Авилгад ажиллаж байна. өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. эгч дүүсээрээ бусдыг дарамталж явдаг хаашаа янзын улс байдаг юм бэ. одоо болоо шдээ. цаг нар чинь нас сүүдэр чинь аль аль нь болчихлоо төрийн албанаас ханиндаа зайлбал яасан юм. авгай нараа хүний хараал идээд л ямар хэрэг байна. Оюунтунгалаг нь насаараа хүүхэд гаргаагүй өчнөөн хүнээс салж нийлсэн өөрөөсөө олон дүү цагдаагийн ажилтан залуутай хамт амьдраад олон жил болж байна даа энэ хүнтэй амьдрах хэцүү л байх даа

Монгол хүү
6 хоногийн өмнө
103.26.193.23

livetv.mn Битгий хуц,Оюунчимэг гуай тэгэх хүн бишээ малнуудаа.

Зочин
6 хоногийн өмнө
103.26.193.23

Та нар яахаараа шулам болгодог юм, өөрсдөө шуламын өндөр өвөг байлтай ёс суртхуунгүй малнаас дор хүмүүс юмаа.

zochin
6 хоногийн өмнө
103.26.193.23

livetv.mn хүнийг мэргэжилийн өндөр түвшинд их мөнгөөр шууд гүтгэж хар пиар хийж өгнө

Зочин
6 хоногийн өмнө
66.181.161.85

Пvрэвийн охидууд гэж балиар нахаал, дээшээ пялдага гарууд байдгийг мэдэх нэг нь мэднэ дэ. Энэний 2 дvvг таних юм байна. Энэ эгчтэйгээ 3лаа л нехрvvддээ хех няц болтлоо зодуулж, байнгын завхайралыг нь тэвчиж, салахгvйн тулд лам хуваргаар явж vйлийн vрээ эдэлж яваа еревделтэй амьтад л да. Тэрнийгээ мартах гэж бусдыг сvрдvvлж, бусдад томорч явдаг юм бна л да

Зочин
5 хоногийн өмнө
192.82.77.53

tiim l baih alim modnoosoo hol unadaggui gej udam sudraaraa hogiin amitad baina

Зочин
6 хоногийн өмнө
66.181.177.99

Оюунчимэг гэдэг гаж донтой шулмас авгайг зайлуулаач ээ мал Ерөнхийлөгч пизда минь. Ийм ёс суртахууны доголд орсон гаж донтонгуудаар Монголын төр дүүрч байхад цэвэрлэхгүй юм

Зочин
5 хоногийн өмнө
192.82.77.53

tiimee Eook pizda ooroo barizaalagdsan hulgaich shuu dee

Сэнсээ
6 хоногийн өмнө
202.126.88.183

Энэ хурандаа Д.Отгонжаргал гэгч дандаа л болохгүй юманд хутгалдан явдаг юм байна даа

Зочин
6 хоногийн өмнө
202.55.188.33

Танай сайтад үндэслэлгүйгээр хүний нэр төрд дур зоргоор халдаж, доромжлохоос өөр чадах юм алга уу, асуудлыг хууль, шүүхийн байгууллага эцэслэн шийдвэрлээд дууссаны дараа төлж дийлэхгүй төлбөрт унах вий дээ, хөөрхийлөлтэй ч сэтгүүлч бол доо.

Зочин
5 хоногийн өмнө
192.82.77.53

toriin alban haagch nertei gemt heregtnuudiig bogs barigch, bogsoo doloolgogch, bogs doloogch, bogs shaagch, bogsoo shaalgagch gej angilmaar baina, Chi buur adgiin hyandhan bogs doloogch bogsoo shaalgagch baina haha omooroh oo olj yadavaa

Зочин
6 хоногийн өмнө
64.119.22.120

Энэ хэрэг шийдвэрлэх хугацаа нь болоогүй юм уу Бямбадорж гуай юу хийгээд баыдаг бнаа

Зочин
6 хоногийн өмнө
49.1.202.165

Шалгаад тогтоогоод үнэн бол хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой.

Зочин
6 хоногийн өмнө
202.21.108.155

Цагдааийн 2 ажилтаныг АТГазар шалгаж гэм бурууг тогтоох ёстой. Цагдаа өөрсдийнхөө дарга нарыг үнэн зөвөөр шалгах уу бодож үзэх хэрэгтэй юм. Энэ хүмүүс удаа дараа юманд холбогдоод байх юм шалгадаг газар байна уу?

Зочин.
6 хоногийн өмнө
192.82.73.246

Олны үг ортой дамын үг дамжигтай гэгчээр энэ Оюунчимэг авгайг гар хөл болсон улстай нь хамт шалгаач. Хүү нь лав залилан хийгээд байранд орчихсон ээж нь шүүх цагдаад нөлөөлөөд байна гээд л хурал хийгээдбайсан .

Zochin
6 хоногийн өмнө
192.82.73.84

Есөн шид нь бүрдсэн амьтад олширч бна даа

Зочин
6 хоногийн өмнө
192.82.75.9

Tun udahgui buh unen il bolj har tsagaanii yalgaa garahaas yund yarch sandraad tevdeed baigaag uchiriig n olohgui bna.Gemtei bolood l shalguulahaas aigaad baigaim bna shuudee Luwsandorjtonguudaa

Зочин
6 хоногийн өмнө
202.9.46.125

Tanai site uursduu hundlunguus oroltsoj het neg taliig bariad bgaan bish uu

Зочин
6 хоногийн өмнө
192.82.75.9

Ene hunii duu bas nuhuruud end yamar hamaa baina. Ene saitiin gutegleg arai eree tseeree aldaj bn. Iim seguul zuin yos hemjee aldsan ulairsan aluurchin met dairch baigaa sait tuunii udirdlaga bas setguulch nart hatuu arga hemjee avaachee

Зочин
6 хоногийн өмнө
202.126.88.236

Бүр байталаа цагдаа прокурор АТГ бас өрөнхийлөгчийн ажлыг ч бас заах нь.Энэ ямар сайт вэ? Цаад эзэн нь хэнийг олмоор санагдчихлаа. Овоо дэмжиж байсан бүүр дургүй хүрчихлээ

Иргэн
6 хоногийн өмнө
66.181.188.191

Хуулийн байгууллагад танилтай хүн чамайг чадна гэдгийг нэг удаа Г гэх авгайн найз СБ дүүргийн шүүхэд найз С нь шүүгч болохоор яльгүй асуудлаас болж насанд хүрээгүй хүүхдийг хорьж байснаар мэднэ

Үнэн үг
5 хоногийн өмнө
122.201.22.12

Хүний эрх гэдгээр нэр барьсан Хүний эрхийн үндэсний комисс чинь гэмт хэргийн үүр уурхай болсон юм бишүү. Хүний эрх гэдэг хэтэрхээрээ улс орныг бусниулах гадны гар хөл болсон хэт даврагч шинжтэй болдог бололтой. Аливаа юманд хязгаар, хэм хэмжээ байх ёстой.

Отгонжаргал нарыг шалга
5 хоногийн өмнө
64.119.26.172

Энэ асуудлаар ЦЕГ Хэвлэлийн төлөөлөгч хурандаа Баатархүү даргаа өмөөрч хэвлэлийн бага хурал хийж байна. Жирийн алба хаагчаа албаны шалгалт хийж байж буруугүй эсхүл буруутай байна ийм хариуцлага тооцсон гэдэг биздээ. Гэтэл МБА-ны дарга, хурандаа Д.Отгонжаргал болохоор та нар албаны шалгалт ч хийлгүй Баатархүү өөрөө шалгаад хариулдаг юм уу. Хэтэрхий ингэж дарга хамгаалж болохгүй шүү. Албаны шалгалт хийгээд тэр дүнгээ нийтэд мэдээлэл хийхийг шаардаж байна. Тэр Оюунчимэгтэй ямар нэг холбоогүй гэдгийг хэрхэн шалгаж тогтоосон юм бэ. "ДАРГА БОЛ САЙН ЦЭРЭГ БОЛ МУУ" гэж хэлж байгаа бол наад цагдаад чинь ямар ардын хүү ажиллах юм бэ.

Муухай Монгол
5 хоногийн өмнө
64.119.26.172

Эрх мэдэл албан тушаалд эрдсэн Отгонжаргал Батмөнх нар нэг л бишдээ. Эгэл жирийн цагдаагийн ажил үзээгүй л байж таараа нөгөө "ЦАГДААГИЙН ЦАГААН ГАРТ" нөхдүүдийн өрөөсөн дугуй дуулддаг. Жаахан дэслэгч байхдаа хулгайчийн араас явуулахад тэнэгтэж байж буудуулчихсан, тэрнийгээ оронд гүрэндгүй гавъяа зохион кино ярьж суудаг, агуй ихийн дэмийрэлд баригдсан нөхөр.

Зочин
5 хоногийн өмнө
192.82.75.9

Ene humuus chin hunii gar utas ajliin utas tagnaj chagnaj bas jagsaaltiig n avdag bolj taarahnee. Zuudee yarih geed hulgaigaa yarina gedeg bzd ee. Ter nuutsaar bichleg hiisen bas taslaad uurt heregteigee gargaad baigaa n gemt hereg bish uu... Neg l No-toi sanagdaad baih bolloo

мадам
5 хоногийн өмнө
66.181.187.58

Энэ МАНГАР ав гай хаанахын ямар угшилтай гай вэ ? Юу ч мэдэхгүй мэдлэггүй , юу ч чадахгүй чадваргүй . Тэгээд бас муу мөртлөө муухай харгис сэтгэлтэй ! Хүний адаг байж хүний эрх хамгаалах юм гэнэ ? Ажил үүргийнхээ функцийг ч мэдрэхгүй яваа мэдрэл МАНгар ав гай !

Ахлагч
5 хоногийн өмнө
122.201.22.226

Үнэхээр тийм бол иргэдийн адил шударга хууль үйлчлэх ёстой. Тэр авгайн амаар хөдөлдөг хорьдог хуулийн байгууллага гэж юу байхав. Даргын хүүхэд дарга болдог энэ гаж тогтолцоог өөрчилвөл таарна. Д. Отгонжаргал гэж энэ нөхөр арай хэтэрч байна.

Зочин
5 хоногийн өмнө
192.82.75.9

Ундрахбаяр, Тогтохбаяр, Өгөрбаяр Лувсандорж гэж цайчихсан луйварчид байна.Одоо өөрсдөө сураггүй хөлсний тэнэг сэтгүүлчээрээ л гүтгэлэг доромжлолоо явуулаад л... зайлуулдаа нүгэл нь нүдээрээ гарна аа гэж нэг үг байдаг даа!!! Түрийний бөөс толгойд гарна аа гэж.

Зочин
5 хоногийн өмнө
202.126.89.178

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гээд байдаг нь үнэн бололтой.Цагаач хятад хужаанууд түүний гар хөл болсон хөлсний хулгайч луйварчид чинь төрийн ажлыг заах гүтгэх доромжлох хэмжээнд хүрчээ. Анхааралдаа авах цаг болсон биш үү ард түмэн ахан дүүсээ

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.