СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: НДШ нэмэгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллахад саад болж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

2020 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж 26 хувьд хүргэж буйг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумоос эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй төрийн бус байгууллага нэгдэж форум байгуулжээ.
.
Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд төрөөс бэлэн мөнгө авахыг хүсэхгүй байна.

Харин ажилд орж ажиллах хүсэлтэй байхад ажил олгогчдод дарамт болж, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах бус эрүүл хүнийг ажиллуулах нөхцөл бүрдээд байна. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд саад болсон шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлж байдаг. Гэтэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахын оронд ажил олгогч нар нэмж ажиллах хүч авах боломжийг хязгаарлаж байна. .
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудад хүртэл ажил олгогч байдаг. НДШ нэмэгдсэнээр ажил олгогчид хүртэл дарамт болж байна гэсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын төлөөлөл дурдлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.