“Сентарра гоулд Монголия” компанийн зүгээс Гацууртын ордыг Сингапурт бүртгэлтэй “Ozd Asia Pte” компанид 35 сая ам.доллараар үнэлэн худалдсан ажээ. Хууль бусаар Монголын газар шороог үнэлэн гаднын байгууллагууд хооронд наймаалцаж буйг эсэргүүцэж “Ноён уулаа аврах”, “Босоо хөх Монгол” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд хуульд зааснаар Гацууртын ордын 66 хувь эзэмшиж буй “Сентерра гоулд” 34 хувь эзэмшиж буй Монголын төрд ийм эрх шилжүүлэх хийх гэж байгаагаа танилцуулах ёстой. Мөн шүүхийн маргаантай байхад өөр компанид эзэмшлээ зарсан нь Монголын хууль ёсыг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн “Ноён уулаа аврах” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид дурдсан юм. Тэрбээр хуулийн дагуу лицензийн эрх шилжүүлэх, худалдах бол юуны түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандах ёстой дээрх компани уг асуудлаар тус газарт хандах юм бол зөвшөөрөхгүй байхыг уриалсан юм.
“Ноён уулаа аврах”, “Босоо хөх Монгол” хөдөлгөөнөөс бид цаашид Гацууртын ордын эргэн тойрон дахь асуудлыг орхигдуулахгүй бөгөөд ард иргэдтэйгээ нийлэн тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна хэмээн хурлын үеэр мэдэгдэв.