СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яллагдагчаар татагдсан уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн цаг бусын үхэлд ар гэрийнхэн, төрөл төрөгсөд нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг буруутгаж байгаа билээ. Талийгаач хамгийн сүүлд Н.Номтойбаярын өрөөгөөр орж, архи уусан гэдгийг тэд ил, далд ярьдаг ч одоогоор ямар нэгэн баримт, нотолгоо гарч ирэхгүй байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд хандан хүсэлт гаргажээ. Учир нь түүний талаар "Яллагдагчаар татсан" гэсэн яриа тараад байгаа аж. 

Хүсэлтэд дурдсанаар "Хэдийгээр талийгаачтай таарсан нь үнэн боловч, манай өрөөнд архи хэрэглээгүй. Иймд яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй тул НПГ-т хэргийг хааж өгөх саналаа гаргаж өгөхийг хүсэж байна" хэмээжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.