АНУ-ын Техас мужид үйл ажиллагаа явуулдаг химийн үйлдвэрт удаа дараа дэлбэрэлт болсны дараа Порт Нечесийн ойролцоо оршин суудаг 60,000 орчим иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 01 цагийн үед болсон эхний дэлбэрэлтийн үеэр үйлдвэрийн гурван ажилтан шархадсан байна. Удалгүй хоёр дахиа дэлбэрч, өдрийн 14 цагт дахин хүчтэй дэлбэрэлт ар араасаа болсны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Химийн үйлдвэрт гэрэл манасхийсний дараа гал асчээ. Үйлдвэрийн ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. TPC группын үйлдвэрт болсон дэлбэрэлт 50 км орчим зайд мэдрэгджээ.
Үйлдвэрийн эргэн тойронд 6,4 км радиуст оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа хэдийд буцаах болон гэрт нь буцаах эсэх нь тодорхойгүй байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
TPC групп онц байдал зарлаж, Порт Нечес хотын гал сөнөөх багаас тусламж хүссэн байна. Осол гарсан барилгад хүн үлдсэн эсэхийг шалгаж аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэдийн ярьснаар дэлбэрэлт болох үед цонх нь хагарч, доргилт мэдрэгджээ.
Хьюстон хотоос зүүн тийшээ 145 км орчимд байдаг тус нефт химийн үйлдвэр хуванцар, резин үйлдвэрлэдэг байна.
Эх сурвалж: www.bbc.com