Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The Hu хамтлагт олгосон билээ.
Тэгвэл твиттер хуудаснаа жиргээч Д.Энхбат “The Hu” хамтлагийн явсан зам нь түүний амжилтын үндэс” гэсэн зүйл бичсэнийг Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд:K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй хэмээн жиргэсэн нь Төрийн соёрхолт дуучин Д.Болдод нэлээн хүнд тусаж, эргүүлэн сөргөлдсөн нь өнөөдрийн жиргээчдийн гол сэдэв болов.
Тэдний жиргээ:
-З.Энхболд:K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй
-Д.Болд: Миний хийсэн бүтээснийг та хэмжихгүй ээ.Таныг жоохон байхад би дуулаал явж байсийн.Одоо та том болж.Гэхдээ ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм...
-З.Энхболд: Үзэгч сонсогч би мөнгөө төлж авснаар үнэлнэ. М-поп сонирхолгүй дууриамал тул аваагүй, The Hu Gerege цомог бол авсан. Ориг юм сэтгэж бай, дэлхийн түвшинд сэтгэж бай гэсэн юмаа
-Д.Болд: Унгасны дараа хавчив гэдэг шиг...Таны цаад санаа чинь явсангүй хэмээн тэд жиргэсэн байна.