СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүйт залуугаа ослоор алдсан эмэгтэй амиа егүүтгэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Австралийн иргэн 26 настай Алис Робинсон өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 23-ны өдөр Перт хотод машин дотроо амьсгал хураасан байдалтай олджээ. Эмэгтэйн эцэг эх түүнийг сүйт залуугаа авто ослоор алдсандаа сэтгэл нь шаналж, ослоос хэдхэн цагийн дараа амиа егүүтгэсэн хэмээн ярьсан байна.

Алисын сүйт залуу 29 настай Жэсон Францис гэрийнхээ ойролцоо машинд дайруулж гэнэтийн ослоор амиа алджээ. Энэ тухай мэдээ цагийн дараа Алист ирэхэд хайртай хүнийхээ араас явах шийдвэрийг бүсгүй гаргасан байна.

Түүний эцэг эх Лэй болон Даун Робинсон охиноо машиндаа суугаад эмнэлгээс явахад амиа егүүтгэчихнэ гэж огт санаагүй хэмээн ярьжээ. Тэд цагдаад энэ тухай мэдэгдсэн боловч хэдхэн цагийн дараа охин нь сүйт залуугийнхаа араас явахаар амиа егүүтгэсэн байдалтай машинтайгаа олдсон тухай сонссон байна.

 

 

Робинсоны гэр бүлийн хувьд жилийн өмнөх 12 дугаар сарын 23-ны өдөр нэг дор хайртай хүмүүсээ гэнэт алдсан хамгийн хүнд хэцүү үе тохиожээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.