СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аутизмтай хүүхэд юунаас болж төрдөг вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Жирэмсэн ээжүүдийн цусанд В12 амин дэм хэвийн хэмжээнээс их буюу литр тутамд 600 пмолиос их, фолийн хүчил буюу В9 аминдэм 59 нмолиос их байх нь бусад ээжүүдтэй харьцуулахад аутизмтай хүүхэд төрүүлэх эрсдэл их байдгийг судалгаагаар харуулжээ.

Уг судалгааг 2016 онд Жон Хопкинс Блүмбергийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд хийсэн байна.

Тус сургуулийн эрдэмтдийн танилцуулснаар фолийн хүчил цусанд байх ёстой хэмжээнээс их агуулагдаж байвал эх аутизмын эмгэгтэй нярай төрөх магадлал энгийнээс хоёр дахин, В12 аминдэм цусанд хэт их хэмжээгээр агуулагдаж байвал энгийн үеэс гурав дахин их эрсдэлтэй байдаг гэжээ. Түүнчлэн эх болоод ургийн цусанд аль алинд нь В12 аминдэмийн илүүдэлтэй байвал ураг аутизмын эмгэгтэй байх эрсдэл 17 дахин ихэсдэг гэж үзсэн байна.

Дээрх дүн шинжилгээг ердөө академийн түвшинд судалснаас албан ёсоор батлаагүй гэдгийг анхааруулжээ.

Фолийн хүчил нь жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагддаг ба эх барих эмч нар фолийн хүчлийг ихэвчлэн жирэмсний эхний болон хоёрдахь үе буюу эхний 3-6 сарын хугацаанд долоо хоног тутамд хэрэглэхийг зөвлөх нь бий.

. Жон Хопкинсын их сургуулийн хийсэн дээрх судалгаатай харьцуулан тайлбарлахдаа В9 болон В12 аминдэмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заасан хэмжээнээс хэт ихээр хэтрүүлэн хэрэглэсэн ховор тохиолдолд аутизмын эрсдэлийг нэмдэг байх магадлалтай гэж үзжээ.

 

Эх сурвалж: www.livescience.com, www.healthline.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.