СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-17

Цэрэг татлага болох байршлууд

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ сарын 19-21ны өдрүүдэд явагдах гэж байна. Энэ удаагийн цэрэг татлагаар орох залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдэл бичиж тарааснаас 95.9 нь хүргэгджээ.

2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас 4801 иргэн буюу 9.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. үүнээс 3781 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авчээ. Мэс засал, гэмтлийн шалтгаанаар 29.9 хувь, чих, хамар хоолой 13.2 хувь, дотор 13 хувийг эзэлсэн шалтгаанаар залуус цэргийн албанд тэнцээгүй байна. Мөн нүд, мэдрэл, харшил болон жингийн асуудлаар тэнцээгүй залуус цөөнгүй байна. Залуус биедээ олон шивээстэй, цоолж ээмэг зүүсэн нь сэтгэцийн эмгэг гэсэн шалтгаанаар хасагдах нэг шалтгаан болж байгаа юм. Цэргийн албанд тэнцээгүй залуусыг эрүүлжүүлэх ажил 86 хувьтай байна гэж мэдээллээ.

Хугацаат цэргийн албанд татагдагчид

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-Нийгмийн даатгалын дэвтэр

Их дээд сургуульд суралцагч оюутнууд

-Сургуулийн тодорхойлолт

-Сургалтын төлбөр төлсөн баримт

-Оюутны үнэмлэх

-Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

-Сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг цэрэг татлагын байранд авч ирэх үүрэгтэй.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

БГД–“Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

БЗД–Ерөнхий боловсролын 14-р сургууль

СБД–Ерөнхий боловсролын 31-р сургууль

СХД–“Ирээдүй” цогцолбор сургууль /83-р сургууль/

ХУД–Ерөнхий боловсролын 34-р сургууль

ЧД–Ерөнхий боловсролын 5-р сургууль

НД–Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

БХД–“Хангай” цогцолбор сургууль

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.