СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр "Монгол бахархал"-ын өдөр

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж өдгөө найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Мөн энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг юм. Өнөөдөр "The Hu" хамтлагт уг шагналыг гардуулах ёслол болно. 

2012 он: 11 сарын 14, Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр
2013 он: 11 сарын 4, 851 жилийн ойн өдөр болсон;
2014 он: 11 сарын 23, 852 жилийн ойн өдөр болсон;
2015 он: 11 сарын 12, 853 жилийн ойн өдөр болсон;
2016 он: 10 сарын 31, 854 жилийн ойн өдөр болсон;
2017 он: 11 сарын 19, 855 жилийн ойн өдөр болсон;
2018 он: 11 сарын 8, 856 жилийн ойн өдөр болж байгаа бол
2019 он: 11 сарын 27, 857 жилийн ойн өдөр
2020 он: 11 сарын 16, 858 жилийн ойн өдөр
2021 он: 11 сарын 5, 859 жилийн ойн өдөр
2022 он: 11 сарын 24, 860 жилийн ойн өдөр тус тус тохионо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.